Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Monday, March 10, 2008

Хайр П.Долгороо


Дуулсан дуу нь ухаарал нэмэх
Дурлаж хэлсэн үг нь хайр хөглөж
Хэрсүү ухаанд нь жаргал зовлон хосолсон
Хэтэрхий эрхэмсэг түүнд минь наран хүртэл дурладаг
Дуурсгаж хэлсэн үгэнд нь уярч
Тэнгэр хур буулган мэлмэрдэг
Догдолж харсан харцанд нь
Сэтгэл хуурын чавхдас шиг хөвчирдөг
Хээнцэр төрхний нь өмнө хэл орооцолдон ичдэг
Хэлээ хазан эрхлэхдээ би бүр жаахан болчдог
Тэгэхэд:
Тэртээ талын цэцэгс надад атаархаад
Тэргүүлэгч дэлбээндээ шүүдэр унаган ганхдаг
Тийм л нэгэн хөвгүүнд би хайртай


No comments: