Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Thursday, March 20, 2008

Чиний бодолд би байгаасай

Чиний бодолд би байгаасай
Чихэнд чинь хайраа зөөлхөн шивнэхсэн
Хааяа ч болов чи намайг олж хардаг байгаасай
Хайртайг минь мэдэрч догдолдог байгаасай
Үггүй зөрөхдөө чи гунидаг байгаасай
Үргэлж бодолд чинь би багтдаг байгаасай
Бяцхан ч болов чамайг би баясгадаг байгаасай
Булбарай чамтайгаа хамтдаа байхсан
Чиний бодолд би байгаасай
Чимээгүй зүүдэнд чинь ирээд буцаасай
Тэгэхэдээ зүрхээ үлдээгээд одоосой
Тэрнийг минь чи хайрлаж яваасай

1 comment:

david santos said...

Thanks for your posting.

Мой друг Меня, если мое, написанное в русском правильно, Хорошо?