Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Sunday, March 23, 2008

Манай ангийнхаан гэж


Та нар:
Цэцгэн титэм уярч уйлтал дуулах дуучид
Цэнхэр бэхтэй үзгээр хөлөртөл шүлэглэх найрагчид
Цоглог бүжгийн аянд диско бүжиглэх бүжигчид
Цонхтой цагийн чөлөөнөөр ура хашгирах хүүхдүүд
Сагсны алаг бөмбөгөөр амжилт гаргах тамирчид
Саруул танхимд сууж ирээдүйдээ тэмүүлсэн найзууд
Сүүгээр дөрөө мялааж алсыг зорьсон аянчид
Сар дагасан орчлонд азаар учирсан нөхөдөө
Үзэг цаас хоёроор зэвсэг хийж амьдар
Үнэнч анд нөхдөөр түшиг хийж амьдар
Толгой зүтгэл хоёроор мөнгө хийж амьдар
Тоохгүй өнгөрсөн нэгнийг эргэж хартал амьдар

No comments: