
Үүрэглэн гуниглах нүдийг минь бодлын аяс сэргээнэ
Үд дундын нар адил хайр л надад хоргодно
Үнэнч хүслийн хязгаараар итгэлийн гэрэл унтарна
Бодлын үзүүр гуниг хүлхээн чи хаачив
Борооны дараах солонго адил ирмээд одов уу
Гуйж ирээгүй миний эмзэг анхны хайр
Гурван марал үгний учрыг ч мэдэлгүй сарнив уу
Үүлэн чөлөө зайчилж наран гийх адил
Үерхэлийн алтан сэжүүр гарын хөлс асгаруулна
Зүүдний учрал хульжааж ирэх гэгээ адил
Зөвхөн чи л хархан нүдийг нулимсаар аадарлуулна
Хайрын гэгээн тэнгэр зүрхний аялгууг сэргээж
Хамгийн нандин зурвасыг нүдний өмнө дэлгэвэл
Марал од шиг энэ л 3-хан үгийг
Мартахааргүй болтлоо нэг хэлчихээд л
Бүхнийг умартъя даа
No comments:
Post a Comment