Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Wednesday, March 19, 2008

ЭР ХҮН ТАНАА


Ивээлт нар мэт цацрах аавын хүү эр хүн та АЛТАН ЭРДЭНЭ
Элгэн уулсын оргил мэт ээжийн хүү та МӨНГӨН ЭРДЭНЭ
Илчийн улаан гал адил голомтоо залгах хүү та ШҮРЭН ЭРДЭНЭ
Ээжийн цагаан сүү мэт ил цагаан сэтгэл тань СУВД ЭРДЭНЭ
Энгүй өргөн тал лүгаа уужим дэлгэр бодол тань ОЮУ ЭРДЭНЭ
Эрхэс наадах тэнгэр адил өргөн дэлгэр санаа тань НОМИН ЭРДЭНЭ
Элбэрлийн цагаан гар мэт энгэр дүүрэн хайр тань ТАНА ЭРДЭНЭ
Энх үүрийн туяа мэт солонгорох эрхэм дээд омог түшиг тань ЗЭС ЭРДЭНЭ
Эрхэт ардын эвийг нь бататгах энгүй өргөн ухаан чинь ГАН ЭРДЭНЭ

No comments: