Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Wednesday, March 19, 2008

Эх орондоо чи зүрхээ өгч чадах уу?



Дөнгөж сая Баттогтох гэдэг хүний блогийг уншаад нээрээ л эх орондоо би зүрхээ өгч чадах бол уу гэж бодлоо.Энэ талаар бас бодууштай л юм байна даа. Мөн манай тэр дундаа миний үеийн залуус энэ талаар юу бодож явдаг юм болдоо!!! Тэгээд тэр хүний шүлэг нь их таалагдлаа (Бодож санаж явдагтай минь санал нийлээд)тэрийг дор оруулж өглөө. Та нэг тунгаагаад үзээрэй
Та эх орондоо зүрхээ өгч чадахуу?
Амьдралд би гутарсан юм биш ээ! зүгээр л гунигласан юм
Атгахан зүрхний үгээ гунигийн цаахан нуугдсан сэтгэлийн угаас олсон юм
Андийн тангараг шүтэж хорвоогийн жамыг туулах хүч надад байна
Ариун бүхний дээд эжий ааваа шүтэх итгэл надад байна
Аргамаг хүлэгийн зоо шиг нутгаан хайрлах чин хүсэл байна
Арвин энэ хорвоогоос миний л гэж овоглогдох эх оронтой хүн би
Алдаа онооны дэнс болж мөнхөд надтай цохилох хүрэн зүрхээ
Адын биенээс нь гаргаад чамд л өгч чадна эх орон минь
Зон олны сэтгэлд итгэл гэрэлтэж байгаа цагт чи тайван байж болно
Занасан бүхнээ бодоод би бурхантай цусаараа дайтах цагт
Заяа тавилантай эвлэрч сүүдэр минь чи л надтай хамт үлдэнэ
Зовлонт биеээ чи алтаар хучих уу? чи амь хуваасан хүний хэлтэрхий бие минь
Хорвоод төрөөд буцахад ертөнц намайг энэ чигээр минь үдхийн учир
Хөөрүү загнаж хэн нэгэнээс хайр гуйх хэрэггүй ээ сэтгэл нь л чамтай үлдэг
Хөндий цээжнээс цэцэн үгс унагах гэж тарчлах зохиолч биш болхоор тархиа цэгнэе
Хүнээс хэзээ ч гуйхгүй ганц л юм байдаг юм сэтгэлээ чимээгүй сонс
Хэнээс олоогүй асуултын хариултаа ухаантайгаа тэрсэлж чи олноо надад итгэ
Элсэн дээр гишгэж гаргасан мөрөө эргэж битий хараарай алдаагаа тэнд нь үлдээ
Эргээд эхлэлд нь очиж чадахгүй тул урагшаа алхахдаа итгэл бүү алдар
Босох тэнхээгүй болсон ч өөрийгөө бүү зэмлэ чамаас өөр туслагч олдохгүй
Болох болохгүйн дундаас чи хорвоо ямар харгисийг ойлгох болно
Бор хоног шар өдрийг тархиараа цэгнэж сөрөхийн учир номоор түүнийгээ ух
Барагдашгүй мэт санагдавч тэнгэр тулах хүчтэй бай чи л үүнийг чадна
Бодол санааны угт элдвийг үлдээх дургүй ээ би ганц л төрнө бас үхнэ
Сайхан найз гэсэн болгон сэтгэлд үлддэггүй болохыг чи ч мэдэж байгаа
Саваагүйтэж хэлсэн бүгдээсээ хожимдсон ч уучлал гүйх тэнхээг тэд чамд өгөхгүй
Салаа зам таарвал чамтай л хамт явах нь ховор тул өөрийгөө хянаж сур сэтгэл минь
Шаналсан сэтгэлдээ юм бодхоор хэцүү байна уу? бодохоос бүү ай чи л өөрөө шүүдээ
Шанх даган урсах хөлсөө юуных болохыг мэдэж байвал чи хүн шиг амьдарч байна
Санаанаас гардаггүй зүйл байдаг л шүүдээ дурсамжиндаа хийгээд үлдээчих
Сар жилийн уртад чамтай хамт өтөлнө энэ амьдрал энгийн байх тусмаа амар
Ая эвийг нь олох гэж олонтой чи тэрсэлдэх хэрэггүй ээ үзэлдээ үнэнч бай зориг чамтай байна
Атгаг санаа мэдсэн бол хашгирч битгий хэл аяндаа тэсэхгүй цухалзана
Аясаар нь явбал тавилан чамайг нухчина сэтгэлийн тэнхээтэй амьдар санаагаа нуу
Амьнаас тасарсан биеээ жаргалтай байлгая гэвэл надшиг бай гунигаа үлдэн хөө.

1 comment:

david santos said...

Excellent your posting. Thank you.


Привет, мой друг.
Я очень рад из-за знания что ваши родители здоровые экономисты.
Я могу говорить, и это пишет немного русского языка, потому что я жил в Москве некоторое время. Однажды я иду в Монголию, но это очень отдаленно.
Это пишет для меня всякий раз, когда Вы могли. Так как я люблю наш контакт.
До всегда.