
Энэ л их гоё дуу юм шиг санагдаад байхын.Тэгээд л блогтоо оруулахаар шийдлээ. Ер нь дуучин Номин их аятайхан хөөрхөн дуу дуулдаг охин юм шигээ Анх Хаянаатай хамт Бодол гээд бас дуу дуулж эхэлсэнээсээ л таалагдаж эхэлсэн. Их гоё өвөрмөц хоолойтой чадалтай бүсгүй шиг санагддагийн
Учирлын жаргалыг дарстай нь сөгнөж
Уймраа өдрүүдийг би хайраараа чимсэн
Гал халуун зүрхнийхээ ганцхан хүслээр
Гараас минь атгаж энгэрт минь уусах
Ариухан хайрынхаа ганцхан эзэнд
Алгаа дэлгэх бардам сэтгэлд минь
Халуухан хайранд зүүдлэн хөвөх
Хан тэнгэрийн эмзэгхэн шувуу би
Хүслээ нээгээгүй энхрийхэн зүрх
Хүнийх болоогүй эмзэгхэн бие
Хайр хүрээгүй ягаахан дэлбээ
Гайхаад яах вэ би хайрын охин /би хайрын охин/
Зүүдээ манаагүй цагаахан шөнө
Зүсээ гоёогүй эгэлхэн төрх
Бурхнаас ч нуухгүй омголон зан
Бусдаас чи амсахгүй хайрын дарс /би хайрын дарс/
Нулимсаа асгаад бороо болохгүй
Нууцхан хайрлаад би бусдыг зорихгүй
Энгэрээ нээгээд бороог тосохгүй
Эмзэглэлээ гээд чамаасаа урвахгүй
Ариухан хайрынхаа ганцхан эзэнд
Алгаа дэлгэх бардам сэтгэлд минь
Халуухан хайранд зүүдлэн хөвөх
Хан тэнгэрийн эмзэгхэн шувуу би
Хүслээ нээгээгүй энхрийхэн зүрх
Хүнийх болоогүй эмзэгхэн бие
Хайр хүрээгүй ягаахан дэлбээ
Гайхаад яах вэ би хайрын охин /би хайрын охин/
Зүүдээ манаагүй цагаахан шөнө
Зүсээ гоёогүй эгэлхэн төрх
Бурхнаас ч нуухгүй омголон зан
Бусдаас чи амсахгүй хайрын дарс /би хайрын дарс/
No comments:
Post a Comment