
Солонгосын нэгэн хуучны яриа байдаг. Хадамд очоод удаагүй шинэхэн бэр нэг удаа гал тогооныхоо өрөөнд уйлж сууж гэнэ. Үүнийг харсан нөхөр нь учрыг асуутал будаагаа түлчихлээ гэв.
Нөхөр ахиухан ус зөөж өгч чадаагүйгээс ус нь багадаад будаа түлэгдчихлээ гэж өөрийгөө буруутгаж гэнэ. Тэгсэн эхнэр нь улам чанга уйлж гэнэ. Хажуугаар нь өнгөрч явсан хадам аав нь сонсоод түлээгээ нарийхан хагалж өгч чадаагүйгээс гал ихдээд будаа түлэгдсэн нь хөгшин миний буруугаас боллоо хэмээн бэрээ тайтгаруулав.
Тэр үед гартаа сав барьсаар орж ирсэн хадам ээж нь будаа түлэгдэх үнэрийг мэдрээгүй хөгшин миний буруу гэж бэрээ аргадсан гэдэг.
Эртний үгэнд "Гэр бүл аз жаргалтай бол ажил үйлс бүтэмжтэй" гэдэг. Бие биенийхээ алдааг уучилж тайтгаруулах нь гэр бүлийг аз жаргалтай болгодог.
No comments:
Post a Comment