
Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй шахам байхад ангид ширүүн харцтай багш хаалгаар орж ирлээ. Сурагчид руу айхтар харж байснаа хичээлээ зааж эхлэв. Багш самбар дээр томоос том "1" гэсэн тоо бичээд: Энэ бол хүн чанар. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл гэв. Тэгээд "1" -ийн ард "0" нэмж бичээд:
- Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар "1"-ийг "10" болгож чадна гэлээ. Дахин "0" нэмж бичээд
-Энэ бол туршлага. "10"-ыг "100" болгож болно. "0"-ууд цааш үргэлжилсээр ... Чадвар, сахилга бат, хайр сэтгэл гээд л...
Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн "1"-ийн тоог арилгаж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон *0*-үүд үлдлээ. Эцэст нь багш:
-Хүн чанар үгүй бол бусад нь ямарч үнэ цэнэгүй гэв. Сурагчид түүний сонсоод нам гүм...
No comments:
Post a Comment