Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Wednesday, September 7, 2011

Алхаагаар нь шинжье.


Том том алхалдаг бол
Ингэж алхдаг хүмүүс голдуу цайлган сэтгэлтэй боловч маш яхир байдаг. Хэрвээ таны ойр дотны хэн нэгэн чинь ийнхүү том том алхалдаг бол тэдний “судсыг” барих хэрэгтэй. Тэд хүний үгэнд оромтгой боловч түүнийгээ нуух гэж хичээдэг. Албан тушаалд төдийлөн сонирхолтой биш боловч нэг л мэдэхэд өндөрлөгт хүрсэн байдаг. Эс бөгөөс бүр шаварт унах нь ч бий. Ийм алхаатай хүмүүст археологич, техникч, олон нийтийн харилцааны мэргэжил илүү тохиромжтой. Ингэж алхдаг эмэгтэйчүүд эр нөхрөө жинхэнэ жаргаагч байж чаддаг.
Ойр ойрхон гишгэдэг бол
Итгэсэн хүндээ маш үнэнч бөгөөд итгэлийг нь даасан хүн нь түүнийг нэг л удаа гомдоовол хэзээ ч өршөөдөггүй “өштөн”. Дотуур тамиртай боловч жижигхэн зүйлд бүдэрч орхидог гэмтэй. Тэд нас ахих тусам жинхэнэ “чоно” санаатай болж хувирдаг. үр хүүхдээ гайхамшигтай эрхлүүлж, өмөөрч чаддаг бөгөөд эцэст нь эрх хүүхдийнхээ “боол” болох нь элбэг. Ийм төрлийн эрчүүдийн хувьд хайр халамж буцалж байдаг боловч түүнийгээ төдийдөн ил гаргадаггүй. Ойрхон гишгэдэлтэнгүүдэд багш, инженер, нисэгчийн мэргэжил тохиромжтой.
Гүйх шахам явдаг бол
Yргэлж л гүйх шахам гутлаа ханзлан гүйдэг хүмүүс тусархаг цайлган сэтгэлтэй байдаг. Хэнийг ч уучилж чадах ууч сэтгэлтэй тэд хүний төлөө төрсөн мэт байдаг. Иймээсээ ч амьдралдаа алдах нь элбэг. Энэхүү бурхнаас заяасан унаган төрөлх зан аашийг нь хүмүүс эвдэж гэмээ нь жинхэнэ хашир болно. Гүйх шахам явдаг эрчүүдэд сексийн гайхамшигтай чадвар оршдог бөгөөд тэд урт насалдаг. Уурхайчин, хөгжимчин, худалдааны ажилтны мэргэжил илүү тохиромжтой. Оюуны асар их нөөцтэй тэд яаруу зангаасаа болж энэ чадвараа бүрэн ашигладаггүй.
Өвдгөө хавирч явдаг бол
Цоглог найзархаг тэд санамсаргүйгээсээ дандаа алддаг. Тэдний үйлдэл санамсаргүйгээр найзыгаа ангал руу түлхдэг. Yүнээсээ болоод үргэлж шаналж явдаг. Тэдний энэ чанарыг жинхэнэ нээж чадсан хүн л найз нь болж чаддаг. Итгэсэн хүндээ өврөө нээхээс ч буцахгүй энэ төрлийн эмэгтэйчүүд ил хэрнээ нууцлаг төрхтэй. Хүнд амархан гомдомтгой бөгөөд дорхноо мартчихдаг гэмтэй. Ихэмсэг байхыг боддог боловч нэг л мэдэхэд ангалзаад сууж байдаг. Ингэж алхдаг эрчүүдийн хувьд өөртөө итгэлгүй, илүү үгэнд дуртай. Бэлгийн олон хавьтагчтай байхыг юман чинээ бодохгүй. Ихэнх нь бүжигчин, жолооч, эмийн санч болдог.
“Алцаганаж” явдаг бол
Гадаад төрхөөрөө пээдгэр харагддаг ч дотоод ертөнц өчүүхэн. Амархан уурлаж, амархан гомддог бөгөөд санхүүгийн хувьд “хадам ээж” л гэсэн үг. Барагтай хүнд мөнгө зээлээд байдаггүй. Эрчүүдийн хувьд хүүхнүүдийг солих оймс шигээ санадаг боловч секс хийхийн тулд шалдаа буутлаа бууж өгдөг. Харин дараа нь шал өөр эмэгтэйг хайж эхэлнэ. Ихэнх нь царайлаг байдаг бөгөөд хүний дээд нь ховор. Загвар зохион бүтээгч, тамирчин, үсчин мэргэжил тохиромжтой.
Бөгсөө “хаялж” явдаг бол
Аальгүйчүүдийн гол төлөөлөгч тэд маш авъяаслаг байдаг. Аальгүйтдэгтэйгээ адилхан сексдэж чаддаг. Хамгийн онцгүй зан нь мөнгө харахаараа сэдэрдэг бөгөөд энэ үедээ хүн алахаас буцдаггүй. Нэр төрд дуртай тэд үнэн голоосоо хайрлана гэдгийг мэддэггүй амиа бодогчид. Тэдний өмнө байнга сонголт тулгарч байдаг бөгөөд энэ үедээ тэд маш их аз жаргалтай, бас түгшүүртэй болдог. Хүн таних чадвар төдийлөн сайн биш боловч азтай. Дуучин, сэтгүүлч, зураач, цэргийн мэргэжил илүү тохиромжтой.

Байгаагаараа л төгс гайхалтай

Түүний нүдийг эгцлээд нэг харахад
Одод хүртэл гялтганахгүй байх шиг санагдах юм
Үс нь духныхаа урдуур унахдаа хүртэл
Үзэсгэлэн гоог тэр чигт нь агуулах юм
Чи минь үнэхээр хөөрхөн гэж
Би өдөр бүр түүнд хэлдэг
Харин тийм ээ, гэхдээ
Түүнийг магтахад надад итгэдэггүй
Тэр минь өөрийгөө миний нүдээр
Нэг удаа ч болов хардаг болоосой
“Би ямар харагдаж байна?” гээд
Асуух бүрт нь би ингэж хариулдаг
“Чиний минь царайнд
Надад өөлөх юм огт байдаггүй
Учир нь хайрт минь чи
Байгаагаараа л төгс, гайхалтай
Чамайг мишээхэд
Дэлхий тэр аяараа түр амсхийж ширтдэг
Учир нь хайрт минь чи
Байгаагаараа л төгс гайхалтай”
Болдогсон бол түүнийхээ уруулыг
Бүхэл өдөржин амталмаар санагддаг
Инээмсэглэлийг нь үнэхээр тачаангуй гээд
Үнэнийг нь л хэлэхэд тэр их дургүйлхэдэг
Би чамайгаа хэзээ ч өөлж, голохгүй
Төгс төгөлдрийг тэгтлээ хайдаг чи минь
Энэ чигээрээ байхдаа л төгс шүү дээ
Тиймээс "Гайгүй харагдаж байна уу?" гэж битгий асуу
Миний хариултыг чи минь мэдэж байгаа
Чиний минь царайнд
Надад өөлөх юм огт байдаггүй
Учир нь хайрт минь чи
Байгаагаараа л төгс гайхалтай
Чамайг мишээхэд
Дэлхий тэр аяараа түр амсхийж ширтдэг
Учир нь хайрт минь чи
Байгаагаараа л төгс гайхалтай

Tuesday, August 30, 2011

Тэнгисийхнийг чадсан нь хэхэ


Нилээн дээр 2-3 жилийн өмнө найзалдаг 5 охинтойгоо Тэнгист кино үзхээр боллоо. Тэр үед яг урамшуулал зарласан билет болгоныг улаан фэнийн карт дагаж байсан цаг. Тэгэхээр нь нээх бүгдээрээ улаан фэнийн карттай болчих санаатай 1, 1-ээрээ билет авлаа. Тэгтэл харин мань хэдийгээ дандаа захын нэг нэг үлдээд хэн ч суудаггүй суудлуудад хувиарлаад тавьчихжээ. Бид бөөнөөрөө нилээн уур хүрээд кассанд дахин хэлээд нэмэр болдгүй манай 2 найз охин нилээн амтай хэлтэй гал юм чинь маркетинг албанд нь орж хэлий хэрэглэгчдийг ингэж хохироож болохгүй гээд л бөөн юм болдийн байна тэгэж тэгэж орлоо доо нөгөө хэд нь яах вэ дээ бөөн хүнд суртал киноны чинь цаг дөхөхөөр ахиад ороод ир тэр үед нь шийдий энээ тэрээ гээд биднийг гаргачихлаа. Яах вэ дээ оюутнууд юм болохоор үгэнд нь итгээд л гарцгаалаа. Киноны цаг дөхөөд байдаг албаныхан чимээгүй л байдаг бид ахиад орлоо. Гэтэл нөгөө хэд залхсан бололтой угаасаа энэ хэдэд нэг нэг урилга өгчих гэдийн байна. Ажаа нар бөөн баяр авдын байгааздээ. Урилгаа өгөөд кассан дээр очоод бичүүлээд ав гэдэг юм байна. Бүгд инээгээд л гарч ирлээ тэгээд бичүүлэх гэсэн нэгэн гоё санаа орж ирлээ тэр үед гадаад кино 1500 харин монгол нь үнэтэй 3000 байсын Бид яах вэ дээ ядуу оюутнууд арай гэж мөнгөтэй болоод ганц бөөнөөрөө кино үздэг баатрууд болж байгаа юм чинь 1500-н кино үзэж таараа. Тэгтэл миний сэргэлэн зан хөдлөөд Тэр үед Өөдөөгийн тоглосон нэг монгол кино гарч байсын тэрийг бичүүлж орхилоо. Тэгээд кино гарах цагаа хүлээгээд сууж байтал манай хэд угаасаа л бардам эрийг сөхрүүлсэнийг үзий гэсэндээ үзийлдаа гэцгээгээд тэгээд билетээ шаглахаар боллоо. Гэхдээ хямдруулж хэхэ. Ашгүй нэг 6 охин нөгөө монгол киног үзнэ үзкүй гээд л яриад байна тэгэхээр нь хажууд нь очоод шууд асуусан надаа 5 билет байна аа 2500-аар авчих гэлээ нөгөө хэд 500-аар арай татуу болохоор авахаар боллоо бөөн аз бас шаглах гэж байгаад баригдуул онигоо болдийн байгаа. Билетүүдээ үлдсэн нэг охины мөнгийг аваад ойролцоо суудалд билет авч өгөөд өөрийн улаан фэнийн картан дээр дахиад нэг наалттай ч боллоо. Бүгд нөгөө зорилтот киноны билетүүдээ аваад киноны цагаа хүлээнгээ доод талын Зочин бууз орж хоол идэхээр явсымдаа хөгжилтэй бас дурсамжтай кайфтай нэгэн оройг өнгөрүүлсэн. Одоо бодоход сайхан санагддын. Үнэхээр гоё байсаан.

Sunday, August 28, 2011

Тэмдэглэлийн дэвтрээ сөхөхүй


Оюутан байхдаа их рома охин байсан бололтой. Хамгаас хайртай нандигнан сүйд болдог байсан улаан дэвтрээ шүүгээнээсээ оллоо. Хэдэн хоног тэр дэвтрийг нээж үзсэнгүй. Баахан шүлэгнүүд байгаа гэсэн бодлоос өөр зүйлгүй байсым чинь. Өчигдөр орой зав гарган уншиж үзлээ. Тэр үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ ч гэж ямар хөөрхөн өхөөрдөм байсан юм бэ дээ гоё гоё үгтэй шүлэгнүүд зөндөө тэр шүлэгнүүдийг дагаад дурсамжнууд хөврөөд л ... Ингээд бодохоор хүн гэдэг амьтан дурсамжаараа хөглөгдөж амьдардаг бололтой.

Thursday, July 14, 2011

Пөөх яана аа блогоороо ороогүй аймаар удцан байна. Хамгийн сүүлд их л сэтгэлээр унасан байсан бололтой бичлэг үлдээжээ. Одоо бол сайхан байна өө. Нилээн олон сар өнгөрсөн байна. Ийшээ тийшээ зөндөө явлаа. Бас л их ажилтай байсан юм шиг байна. Одоо харахад зөндөө ажил амжуулсан шиг санагдаж байна. Гэхдээ л амарч чадахгүй л явнадаа. Сэтгэл санаа нэг тийм амар амгалан биш байна.

Friday, March 18, 2011

Миний зүрхнээс аялгуу урсахаа байчиж одоо яана аа.


Ойрын үед сэтгэл санаа нэг л тайван биш байна. Юм л бол нэг юманд санаа зовоод сэтгэл санаа тогтож өгөхгүй нэг тиймэрхүү л байна даа. Тэгээд л хөөрхий муу жижигхэн зүрхнээс минь аялгуу урсахаа болих вий гэж айх боллоо. Дотоод гадаад хоёр хүн зөрчилдөн байх ийм хэцүү байдаг юм байхдаа. Энэ байдлаасаа болж хөөрхий муу аав ээж хоёртойгоо ч ойлголцохоо байлаа. Тэхдээ гайгүй байхаа удахгүй л сэтгэл санаа сайхан болох байлгүй дээ Хэсэгхэн зуурын л зүйл гэж бодож байна.

Monday, February 14, 2011

Ээжийн царай


За өнөөдөр нэгэнт блог руугаа хальтарч орсоных нэгэн гоё өгүүллэг оруулна аа.

Нэгэн тосгонд нүүр болон гар нь татанги болсон эмэгтэй амьдардаг байжээ. Сэтгэл нь гадаад төрхтэй нь харьцуулбал илүү сайхан байсан ч тосгоныхноосоо үргэлж нуугддаг байжээ.
Тэр эмэгтэйн ганцхүү нь үеийнхнээсээ илүү ухаалаг, хөдөлгөөнтэй, зоригтой аж. Харин найзуудтайгаа тоглож байгаад хажуугаар нь ээж өнгөрчихвөл ичих сэтгэл төрдөг байлаа. Нэгэн өдөр түүнийг хүлээн зогссон ээжийг нь найзууд нь шоолжээ. Бухимдаж бачимдсан хүү гэртээ ирмэгцээ ээж рүүгээ хашгичиж, ээжийнхээ муухай нүүрнээс ичиж байдаг тул дахин сургууль дээр битгий очоорой гэж хэлэв. Үүнийг сонсож байсан хөршийнх нь эмээ тэсэлгүй хүүг дуудаж: "Чамайг нэг настай байх үе юмсан. Ээж чинь талбайд ажиллаж байтал гэрт чинь гал гарч, дотор нь чи унтаж байсан. Галын дөл хүчтэй байснаас тосгонынхны хэн ч орж зүрхлээгүй байтал гэнэт нэгэн жижигхэн эмэгтэй хүмүүсийн дундаас зүсэн гарч ирээд гал руу орчихсон нь ээж чинь байсан юмдаа. Улалзан асах галын дундаас чамайг тэврэн гарч ирэхэд түүний нүүр, гар түлэгдсэн байлаа" гэж хэлжээ. Үүнийг сонссон хүү нулимс асгаруулан өөрийн эрхгүй гэмшин, ээжээрээ бахархах сэтгэл төржээ.

Энэ их гоё шүлэг байна аа та бүхэн сонирхоод цээжлээрэй.



Энэ өдрийг сайн харж аваарай!
Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ.

Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид

Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү!


Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал

Өчигдөрийн амьдрал чинь сайхан зүүд шиг санагдана!


Угтан авах маргаашийн өдөр тань

Учрал дүүрэн, итгэл төрүүлнэ

Өнөөдөр бид жаргалтай амьдарна гэж
Үүрийн туяаг тосон мэндлээрэй.

Шүлгийг Сайнбаярын блогоос ишлэв.

Tuesday, February 8, 2011

Миний буруу


Солонгосын нэгэн хуучны яриа байдаг. Хадамд очоод удаагүй шинэхэн бэр нэг удаа гал тогооныхоо өрөөнд уйлж сууж гэнэ. Үүнийг харсан нөхөр нь учрыг асуутал будаагаа түлчихлээ гэв.
Нөхөр ахиухан ус зөөж өгч чадаагүйгээс ус нь багадаад будаа түлэгдчихлээ гэж өөрийгөө буруутгаж гэнэ. Тэгсэн эхнэр нь улам чанга уйлж гэнэ. Хажуугаар нь өнгөрч явсан хадам аав нь сонсоод түлээгээ нарийхан хагалж өгч чадаагүйгээс гал ихдээд будаа түлэгдсэн нь хөгшин миний буруугаас боллоо хэмээн бэрээ тайтгаруулав.
Тэр үед гартаа сав барьсаар орж ирсэн хадам ээж нь будаа түлэгдэх үнэрийг мэдрээгүй хөгшин миний буруу гэж бэрээ аргадсан гэдэг.
Эртний үгэнд "Гэр бүл аз жаргалтай бол ажил үйлс бүтэмжтэй" гэдэг. Бие биенийхээ алдааг уучилж тайтгаруулах нь гэр бүлийг аз жаргалтай болгодог.

Хүн чанар


Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй шахам байхад ангид ширүүн харцтай багш хаалгаар орж ирлээ. Сурагчид руу айхтар харж байснаа хичээлээ зааж эхлэв. Багш самбар дээр томоос том "1" гэсэн тоо бичээд: Энэ бол хүн чанар. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл гэв. Тэгээд "1" -ийн ард "0" нэмж бичээд:
- Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар "1"-ийг "10" болгож чадна гэлээ. Дахин "0" нэмж бичээд
-Энэ бол туршлага. "10"-ыг "100" болгож болно. "0"-ууд цааш үргэлжилсээр ... Чадвар, сахилга бат, хайр сэтгэл гээд л...
Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн "1"-ийн тоог арилгаж орхив.
Тэгэхэд самбар дээр маш олон *0*-үүд үлдлээ. Эцэст нь багш:
-Хүн чанар үгүй бол бусад нь ямарч үнэ цэнэгүй гэв. Сурагчид түүний сонсоод нам гүм...

Өнөөдрөөс эхэлнэ.


Өнөөдрөөс эхлэж миний блогоор зочлон надад үнэтэй зөвлөгөө болон их сайхан урмын үг хайрлаж байдаг уншигч блогчин та нартаа гоё өгүүллэгүүдийг сонирхуулж байхаар шийдлээ.

Monday, February 7, 2011

Тэнгэр ээж минь өршөө

Өчигдөр орой 25-р суваг телевизийн Дуу төрсөн түүх нэвтрүүлгийг сонсож суулаа. Тэр нэвтрүүлгээр Тэнгэр ээж минь өршөө дууны түүх гарлаа лдаа. Тэгээд Чимэдцэеэ гэдэг тэр дуучин эмэгтэй ямар агуу хүн бэ гэж бишрэх сэтгэл төрлөө. Ээж хүнийг хайрлах агуу сэтгэлийг энэ хүнээс бас дуунаас нь мэдэрлээ.

Сэтгэгдэл

Ойрд блогоороо орсонгүй. Сая цагаан сар болоод бараг дуусан шатандаа ороод явж байна. Төрөл садангийн улсуудтай нэг гэрт бөөнөөрөө тааралдсан чинь гоогоо байна лээ хэхэ. Манайхан ч цагаан сарыг далимдуулж хаях юмаа ч хаях юм авах юмаа ч сайн авхиймдаа харин. манайх ч бас юугаараа дутах вэ гэр орноо жаахан цэвэрлэж авлаа. Цагаан сараас үлдсэн сэтгэгдэл гэвэл сайхан байна өө. Харин хөгшчүүдээ л их өтөлсөнийг нь харж жаахан гуниг төрсөөн.

Wednesday, January 26, 2011

Танхил хатад А.Цолмонтуяа


Тэнгэрийн заадаст хүрэхээр ассан мянга мянган гэрэлт зулаас
Тэртээх алсад хүрэхээр дүүлсэн мянга мянган үзэсгэлэнт хунгаас
Цэлгэрхэн талд дүүлэн ниссэн мянга мянган эрвээхэйн жигүүрээс
Цэгээхэн танхил хатан заяа дэндүү сайхныг санаж яваарай, бүсгүй хүн та


Ассан гал мэт мандаж явахдаа та урсах ус мэт зөөлөн бай
Асгаран шаагих бороо шиг тунихдаа та тэнүүхэн солонго мэт энхрийхэн бай
Улбартах нар шиг цацарч явахдаа та шөнийн саран мэт тогтуун бай
Улайсаж төөнөсөн цог шиг алхахдаа та өглөөний шүүдэр мэт намуухан бай



Анхны болзоонд аяархан яараад улаахан сарнайг та өөртөө дурлуулж явсан
Амьдралын жамыг та сөрмөөр бодогдоод хатуужлын тоглоомыг дайраад алхсан
Хайрын харцанд ховсдуулаад та хурмастын сахиусанд онилуулж ч байсан
Хагацлын зовлонг тойрч алхалгүйгээр бурхны сорилуудад та оногдож ч явсан


Хатан заяатай бүсгүй хүн та урсах мөрнийг урсгах ундарга нь билээ
Хайраараа цэцэгсийг нахиалуулах оргил ариун рашаан болж урсаарай
Энхрийхэн дагина бүсгүй заяа та эргэх гаригсийн дунд сүүн зам нь билээ
Эргэлдэн орших бөмбөрцөг гаригийн хязгаарыг тогтноох үүсвэр нь болж цацраарай


Танхил хатад минь шүтэгдэж яваарай
Тансаг цэцэгс минь дэлгэрч жаргаагаарай
Эрхэмсэг гоомарлууд бишрэгдэн ариусаарай
Энхрийхэн дэлбээ минь мөнхөд гунхаарай


Monday, January 24, 2011

Welcome to my heart

Энэ дуу л ойрд бүүр таалагдаад байгаамаа нэт ухаж үгийг нь олж авий гээд л зав гарахгүй би өөрөө ч зав гаргахгүй явсаар удачлаа. Тэгээд л өөрийн блогтоо оруулахаар шийдлээ. Энэ дууны клип энэ тэрч гэсэн нэг л өвөрмөц дуучин хүртэл бусдаас онцгой төгс бүтээл юм шигээ хэхэ Дууны үг хүртэл байна аа байна. Амьдрал дээр яг ийм дурлал хайр байдаг болуу байдаг бол бас гоё л юм даа. Тэгээд бид хааяа ч гэсэн амьдралыг нэг л хэвийн байлгаж өдөр хоногийг өнгөрөөж байхаар өөрсдийн сэтгэлийн утсыг хөглөж байдаг нэг зүйлтэй болоод бас өөрөө өөрийгөө тайвшруулж тайтгаруулж бүүр заримдаа амьдралыг шал өөр өнцгөөс харж үзийлдаа. Яагаад болохгүй гэж цас заавал дээрээс орохоо болиг доороос будраг. Цасыг муухай хүйтэн гэж биш тэнгэрээс бөөн цагаан сарнай унаж байна гэж харийл даа найзуудаа

Өөрийн гэсэн зүйлдээ өөриймсөг хандаж бас үнэнч байя лдаа яагаад заавал хүн гэдэг амьтан хуурамч хуурмаг байх ёстой гэж бас хайртай хүнээ яг өөрийн юугаар ч солишгүй хүмүүстэй зүйрлэн хайрлая /Жич: Бид өөрсдийн аав ээж, өвөө эмээ, эгч ах, дүү нараа уураа хүрэхээр гомдохоор заза болий болий бүтэхгүй байна өөр ээжтэй өөр аавтай болчий гэдэггүй л биздээ/ Бид чинь адилхан хүмүүс учраас бие биенээ үнэнчээр хайрлая,

Хэдий удаан амьдрах билээ дээ Удаан амьдрах хэсэг хүмүүс байсан ч гэлээ үеийн хэд минь байхгүй бол бас амьдрал утгаа алдана биз... За за олон үг нуршчихлаа.

МИНИЙ ЗҮРХ СЭТГЭЛД ТАВТАЙ МОРИЛ

Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр
Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлан хайлжээ
Өөрийгөө зориулж мөчирт нь буугаад хайлах нь
Энэ цас яг над шиг дурлажээ

Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударна
Хайрт минь чи миний сэтгэлийн жаргал юм шүү
Welcome to my heart

Эргэн тойрон дун цагаан
Ээлэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагдана, Welcome to my heart

Газар дэлхий цав цагаа болсон байтлаа
Ганцхан модон цасгүй учир юунд билээ
Орчлон дээр үй түмэн хүмүүс байдаг хирнээ
Чамдаа би яагаад хайлаа вэ

Эргэн тойрон дун цагаан
Ээлэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагдана, Welcome to my heart

Wednesday, January 5, 2011

Хөмсөг зангидаад яах нь вэ? Тэнгэр нурчихаагүй байна.


Духны үрчлээ нэмэгдээд байна уу.
1-т Хамгийн гол нь тайван. Уртаар амьсгаа авчих.
2-т Нүдээ нэг зүйл дээр тогтоо
3-т Зангидсан хөмсгөө тавь.
4-т Өөрийнхөө төлөө, өрөөлийн төлөө, өнөө цагт талархаад нэг инээмсэглэ.
За одоо яаж байнадаа


Баяр, жаргал, гуниг, цөхрөл, бухимдал, талархал, уучлал гээд л бүгд амьдралын минь нэгэн хуудсыг өөр нэгэн өнгөөр будаж байдаг. Ямар ч өнгөтэй байсан хамаагүй ээ би харамсахгүй харин маргааш ямар өнгөтэй байхыг би шийднэ. Түүний төлөө харин шаналахгүй. Тийм л байхыг би хүснэ... энэ сэдвээр үргэлжлэл бий.

Sunday, January 2, 2011

2011 оны ажлын эхний өдөр

2011 оны 01 сарын 03-ны өдөр Өнөөдөр өглөө ажил дээрээ ирлээ. Гадаа ч хүйтэн, гэрт ч хүйтэн, бүр дандаа дулаахан байдаг ажил дээр маань ч хүйтэн байдал угтлаа. Шинэ оны ажлын анхны өдөр эрч хүчтэй, инээмсэглэл дүүрэн угтъя гэтэл гадны нөлөөллөөс болоод бодлоо нэг л сайн хэрэгжүүлж чадсангүй. Тэгээд л жаахан интернэт ухаж блог энэ тэрээрээ зочлох санаа төрлөө. Ингэхэд өнгөрч буй 2010 он маань хэр өнгөрсийн болоо гэсэн бодол толгойд зурсхийлээ. Тэгээд жаал бодлоо уг нь ч нилээд зүйлийг хийж бүтээжээ. Ямарч байсан зүгээр сууж залхуурч хойргошоогүй бололтой. Ажил хийх сайхан гэсэн бодлоос өөр зүйлгүй дөнгөж төгссөн хүүхэд л анх энэ байгууллагад орж ирж байж билээ. Гэтэл одоо бас ч гэж хийсэн бүтээсэн зүйлтэй хэний урдаас юу гэж хэлэхээ мэддэг болсон жаахан ч гэсэн ажлын туршлагатай нэгэн болжээ. Ингээд л энэ онтой 2 дахь жилдээ ажиллах гэж байгаа том ажаа болсон байна. Гэсэн хэдий амьдрал гээч энэ айлын дөнгөж хаалгаар нь орж байх шивдээ. Энэ том айлын хаалгаар мэдсэн сурсан мэдлэгтэй, өөрийн гэсэн ажилтай бас ажлынхан дундаа гайгүй нэр хүндтэй орж ирж байгаадаа баяртай байна аа. Залуус бид чинь өөртөө урам хайрлаж чадаж байна хийж байна гэж хэлж бардам байхгүй бол амьдрал тийм ч сайхан биш болж харагдана биздээ. Харин ч энэ улирч одсон 2010 он минь миний амьдралд хамгийн дурсамжтай, гэгээхэн бас их завгүй сайхан он байлаа