Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Monday, February 14, 2011

Ээжийн царай


За өнөөдөр нэгэнт блог руугаа хальтарч орсоных нэгэн гоё өгүүллэг оруулна аа.

Нэгэн тосгонд нүүр болон гар нь татанги болсон эмэгтэй амьдардаг байжээ. Сэтгэл нь гадаад төрхтэй нь харьцуулбал илүү сайхан байсан ч тосгоныхноосоо үргэлж нуугддаг байжээ.
Тэр эмэгтэйн ганцхүү нь үеийнхнээсээ илүү ухаалаг, хөдөлгөөнтэй, зоригтой аж. Харин найзуудтайгаа тоглож байгаад хажуугаар нь ээж өнгөрчихвөл ичих сэтгэл төрдөг байлаа. Нэгэн өдөр түүнийг хүлээн зогссон ээжийг нь найзууд нь шоолжээ. Бухимдаж бачимдсан хүү гэртээ ирмэгцээ ээж рүүгээ хашгичиж, ээжийнхээ муухай нүүрнээс ичиж байдаг тул дахин сургууль дээр битгий очоорой гэж хэлэв. Үүнийг сонсож байсан хөршийнх нь эмээ тэсэлгүй хүүг дуудаж: "Чамайг нэг настай байх үе юмсан. Ээж чинь талбайд ажиллаж байтал гэрт чинь гал гарч, дотор нь чи унтаж байсан. Галын дөл хүчтэй байснаас тосгонынхны хэн ч орж зүрхлээгүй байтал гэнэт нэгэн жижигхэн эмэгтэй хүмүүсийн дундаас зүсэн гарч ирээд гал руу орчихсон нь ээж чинь байсан юмдаа. Улалзан асах галын дундаас чамайг тэврэн гарч ирэхэд түүний нүүр, гар түлэгдсэн байлаа" гэж хэлжээ. Үүнийг сонссон хүү нулимс асгаруулан өөрийн эрхгүй гэмшин, ээжээрээ бахархах сэтгэл төржээ.

Энэ их гоё шүлэг байна аа та бүхэн сонирхоод цээжлээрэй.



Энэ өдрийг сайн харж аваарай!
Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ.

Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид

Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү!


Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал

Өчигдөрийн амьдрал чинь сайхан зүүд шиг санагдана!


Угтан авах маргаашийн өдөр тань

Учрал дүүрэн, итгэл төрүүлнэ

Өнөөдөр бид жаргалтай амьдарна гэж
Үүрийн туяаг тосон мэндлээрэй.

Шүлгийг Сайнбаярын блогоос ишлэв.

Tuesday, February 8, 2011

Миний буруу


Солонгосын нэгэн хуучны яриа байдаг. Хадамд очоод удаагүй шинэхэн бэр нэг удаа гал тогооныхоо өрөөнд уйлж сууж гэнэ. Үүнийг харсан нөхөр нь учрыг асуутал будаагаа түлчихлээ гэв.
Нөхөр ахиухан ус зөөж өгч чадаагүйгээс ус нь багадаад будаа түлэгдчихлээ гэж өөрийгөө буруутгаж гэнэ. Тэгсэн эхнэр нь улам чанга уйлж гэнэ. Хажуугаар нь өнгөрч явсан хадам аав нь сонсоод түлээгээ нарийхан хагалж өгч чадаагүйгээс гал ихдээд будаа түлэгдсэн нь хөгшин миний буруугаас боллоо хэмээн бэрээ тайтгаруулав.
Тэр үед гартаа сав барьсаар орж ирсэн хадам ээж нь будаа түлэгдэх үнэрийг мэдрээгүй хөгшин миний буруу гэж бэрээ аргадсан гэдэг.
Эртний үгэнд "Гэр бүл аз жаргалтай бол ажил үйлс бүтэмжтэй" гэдэг. Бие биенийхээ алдааг уучилж тайтгаруулах нь гэр бүлийг аз жаргалтай болгодог.

Хүн чанар


Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй шахам байхад ангид ширүүн харцтай багш хаалгаар орж ирлээ. Сурагчид руу айхтар харж байснаа хичээлээ зааж эхлэв. Багш самбар дээр томоос том "1" гэсэн тоо бичээд: Энэ бол хүн чанар. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл гэв. Тэгээд "1" -ийн ард "0" нэмж бичээд:
- Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар "1"-ийг "10" болгож чадна гэлээ. Дахин "0" нэмж бичээд
-Энэ бол туршлага. "10"-ыг "100" болгож болно. "0"-ууд цааш үргэлжилсээр ... Чадвар, сахилга бат, хайр сэтгэл гээд л...
Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн "1"-ийн тоог арилгаж орхив.
Тэгэхэд самбар дээр маш олон *0*-үүд үлдлээ. Эцэст нь багш:
-Хүн чанар үгүй бол бусад нь ямарч үнэ цэнэгүй гэв. Сурагчид түүний сонсоод нам гүм...

Өнөөдрөөс эхэлнэ.


Өнөөдрөөс эхлэж миний блогоор зочлон надад үнэтэй зөвлөгөө болон их сайхан урмын үг хайрлаж байдаг уншигч блогчин та нартаа гоё өгүүллэгүүдийг сонирхуулж байхаар шийдлээ.

Monday, February 7, 2011

Тэнгэр ээж минь өршөө

Өчигдөр орой 25-р суваг телевизийн Дуу төрсөн түүх нэвтрүүлгийг сонсож суулаа. Тэр нэвтрүүлгээр Тэнгэр ээж минь өршөө дууны түүх гарлаа лдаа. Тэгээд Чимэдцэеэ гэдэг тэр дуучин эмэгтэй ямар агуу хүн бэ гэж бишрэх сэтгэл төрлөө. Ээж хүнийг хайрлах агуу сэтгэлийг энэ хүнээс бас дуунаас нь мэдэрлээ.

Сэтгэгдэл

Ойрд блогоороо орсонгүй. Сая цагаан сар болоод бараг дуусан шатандаа ороод явж байна. Төрөл садангийн улсуудтай нэг гэрт бөөнөөрөө тааралдсан чинь гоогоо байна лээ хэхэ. Манайхан ч цагаан сарыг далимдуулж хаях юмаа ч хаях юм авах юмаа ч сайн авхиймдаа харин. манайх ч бас юугаараа дутах вэ гэр орноо жаахан цэвэрлэж авлаа. Цагаан сараас үлдсэн сэтгэгдэл гэвэл сайхан байна өө. Харин хөгшчүүдээ л их өтөлсөнийг нь харж жаахан гуниг төрсөөн.