Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Thursday, October 8, 2009

Би чамд хайртай - II Яаж чи өөрчилвөө...


Зүгээр л байсан зүрх сэтгэлийг
Яаж чи ингэж догдлуулж чадваа

Танихгүй хэвээрээ үлдчихгүй
Намайг юунд дурлуулчихав даа
Байж л байсан жирийн өдрүүдийг
Яаж чи ингэж өөрчилж чадваа
Мэдэхгүй хэвээрээ зөрчихгүй

Чамайг юунд би харчихавдаа

Дахилт:
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр

Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
эдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй
Урсан өнгөрөх хором бүхнийг

Ганцаараа би яаж туулах вэ

Нуугаад явсан хайраа
Чамдаа өгөх л байждээ
Харанхуйд нуугдах тэр гэрлийг
Хайраараа би асаах л байж дээ

Надаас өөр хэнээс ч авахгүй

Нандин бүхнийг чамдаа амлая

Дахилт:
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр

Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй

No comments: