Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Monday, October 5, 2009

Маргааш миний хайртай найз хуримаа хийнэ.





Маргааш буюу 10 сарын 06-ны билэгт сайн өдөр миний 2 найз хуримаа хийх гэж байна. Бид хэдээс хамгийн түрүүнд хуримлах гэж байгаа найз нартаа баяр хүргэе. Найзын хурим болох гэхээр сэтгэл хөдлөөд байхымаа.
Та хоёр минь
Эцгийн ариун голомтыг
Ган тулгандаа бадрааж
Золгон учирсан энэ өдрөөс
Золтой сайхан амьдрах болтугай
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдэлж
Насан туршид хамтран жаргаарай…

ТА ХОЁРТОО ӨӨРТӨӨ ХҮСДЭГ БҮХ САЙН САЙХНЫГ ХҮСЧ БАЙНА.

No comments: