Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Thursday, October 8, 2009

НАРЛАГХАН ЦЭНХЭР ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ

Саяхан болж өнгөрсөн мөн монголын ард түмнийг шуугиулсан томоохон тэмцээн бол яах аргагүй "UNIVERSE BEST SONG " билээ.
Энэхүү дэлхийгээ хайрладаг, дуулдаг залуус маань саяхан өөрсдийн тоглосон киноныхоо нээлтийг хийгээд амжилттай явж байна. Ингээд өөрийн дуртай дуу болох Цэнхэр дэлхийгээ дуулья нэртэй дууг блогтоо оруулахаар шийдлээ.

Нарлагхан цэнхэр дэлхийгээ бид дуулах дуртай
Нандин хүслээ бид дэлгэж та бүхэндээ дуулж байна
Найз чамайг дуудан хамтдаа дуулмаар байна
Нарлаг хорвоогийн ирээдүйг чамтай хамт дуулмаар байна

Цэлмэгхэн цэнхэр тэнгэрийг бид дуулах дуртай
Цэцэгт ногоон дэлхийгээ та бүхэндээ дуулж байна
Анд чамайг уярааж хамтдаа дуулмаар байна
Алаг хорвоогийн жаргалыг чамтай би дуулмаар байна

Дах: Хүч дэлхийн залуус бид нар нэг л мөрөөдөлтэй
Хүмүүс та бид бүгдээр нэг л хүсэлтэй
Дээрээ ганцхан нартай дэлхийн үрс бүгдээр
Дэндүү сайхнаар заяагдсан дэлхий ээжийгээ хайрлая

Өнгөлөгхөн ногоон дэлхийгээ бид дуулах дуртай
Өргөн уул мөрөн голыг та бүхэндээ дуулж байна
Найз чамайг дуудан хамтдаа дуулмаар байна
Нарлаг хорвоогийн ирээдүйг чамтай хамт дуулмаар байна

Дах: Хүч дэлхийн залуус бид нар нэг л мөрөөдөлтэй
Хүмүүс та бид бүгдээр нэг л хүсэлтэй
Дээрээ ганцхан нартай дэлхийн үрс бүгдээр
Дэндүү сайхнаар заягдсан дэлхий ээжийгээ хайрлая
Амьдралд ургамал бүгдийг бид дуулах дуртай
Ариун хүслээ бид дэлгээд та бүхэндээ дуулж байна
Анд чамайг уярааж хамтаа дуулмаар байна
Алаг хорвоогийн жаргалыг чамтай би дуулмаар байна

Дах: Хүч дэлхийн залуус бид нар нэг л мөрөөдөлтэй
Хүмүүс та бид бүгдээр нэг л хүсэлтэй
Дээрээ ганцхан нартай дэлхийн үрс бүгдээр
Дэндүү сайхнаар заяагдсан дэлхий ээжийгээ хайрлая

Дах: Хүч дэлхийн залуус бид нар нэг л мөрөөдөлтэй
Хүмүүс та бид бүгдээр нэг л хүсэлтэй
Дээрээ ганцхан нартай дэлхийн үрс бүгдээр
Дэндүү сайхнаар заяагдсан дэлхий ээжийгээ хайрлая

Нэг л хүсэлтэй, нэг л мөрөөдөлтэй

Би чамд хайртай - II Яаж чи өөрчилвөө...


Зүгээр л байсан зүрх сэтгэлийг
Яаж чи ингэж догдлуулж чадваа

Танихгүй хэвээрээ үлдчихгүй
Намайг юунд дурлуулчихав даа
Байж л байсан жирийн өдрүүдийг
Яаж чи ингэж өөрчилж чадваа
Мэдэхгүй хэвээрээ зөрчихгүй

Чамайг юунд би харчихавдаа

Дахилт:
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр

Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
эдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй
Урсан өнгөрөх хором бүхнийг

Ганцаараа би яаж туулах вэ

Нуугаад явсан хайраа
Чамдаа өгөх л байждээ
Харанхуйд нуугдах тэр гэрлийг
Хайраараа би асаах л байж дээ

Надаас өөр хэнээс ч авахгүй

Нандин бүхнийг чамдаа амлая

Дахилт:
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр

Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй

Monday, October 5, 2009

Маргааш миний хайртай найз хуримаа хийнэ.





Маргааш буюу 10 сарын 06-ны билэгт сайн өдөр миний 2 найз хуримаа хийх гэж байна. Бид хэдээс хамгийн түрүүнд хуримлах гэж байгаа найз нартаа баяр хүргэе. Найзын хурим болох гэхээр сэтгэл хөдлөөд байхымаа.
Та хоёр минь
Эцгийн ариун голомтыг
Ган тулгандаа бадрааж
Золгон учирсан энэ өдрөөс
Золтой сайхан амьдрах болтугай
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдэлж
Насан туршид хамтран жаргаарай…

ТА ХОЁРТОО ӨӨРТӨӨ ХҮСДЭГ БҮХ САЙН САЙХНЫГ ХҮСЧ БАЙНА.