Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Monday, November 17, 2008

Урлагийн үзлэгээ гэж


Одоо бид нар төгсөх гэж байгаа болохоор юм юм л давхцах юм. Төгсөгчдийн хурал л гэнэ, шинэ жил, урлагийн үзлэг тэгээд нэн чухал зүйл болох шалгалт шүүлэг, улсын шалгалт гээд толгойтой үснээс их юм байнаа. Энэ зүйлүүдээс одоо тулгараад байгаа хамгийн хэцүү зүйл нь урлагийн үзлэг хэхэ. Яджийхад ямарч авъяасгүй хэрнээ би гэдэг хүн бүжиг, жүжигчилсэн тоглолтонд нь орцон явжийгаа. Манай ангийн охидууд уг нь лаг идэвхтэй байгаа лдаа . Даанч бусад юм нь бэлдэх байтугай хуваагдсан хүмүүс нь цуглаж ярилцаа ч үгүй гэж бодох орох орохгүй нь мэдэгдэхгүй хэцүүхэн л байна. 10 жилд байхад аймаар идэвхитэй бэлддэг байлаа шүү дээ. Тэр үед ч биднуус дэндүү гэнэн цагаахан айж ичихээ ч мэддэг бас их сэтгэлтэй байсан юм шиг байнаа. За одоо тэгээд тэрэнд нь уг сэтгэл гаргий гэхээр хүмүүс гаргахгүй байвал хэцүү л юм. Ямарч байсан өдөр бүр бэлтгэл хийгээд байвал болох юм шиг байна лээ тэр бүжиг энэ тэр нь.

No comments: