Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Wednesday, November 5, 2008

Тэгсэн ч хэрэгтэй


Хүний амьдралд юу эс тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй шүүдээ танд ч гэсэн. Сүүлийн үед би өөрөө их мартамхай болоод байгаа учраас хүмүүст ийм асуудал тулгараад байж магадгүй гэж бодоод өөрийн сонингийн хайчилбараасаа блогтоо оруулахаар шийдлээ. Ингээд ой тогтоолтоо хэрхэн сайжруулж болох вэ? талаар сонирхоцгооё! Алхам 1. Та ямар нэгэн мэдээлэл эсвэл хичээл дээрээ ажиллах гэж байгаа бол анхаарлаа төвлөрүүлж сэргэг байх хэрэгтэй.
Алхам 2
. Ямарваа нэг зүйлийг зүгээр цээжлэснээс утгыг нь ойлгож утгаар нь цээжлэх нь үр дүнтэй.
Алхам 3.
Эхлээд гол утга санааг мэдээлэлээс ол. Дараа нь деталь мэдээлэлүүдийг түүнээс салбарлуулан холбож ойлго.
Алхам 4.
Өмнө байсан мэдлэгтэйгээ холбож нэгдмэл мэдлэг болго.
Алхам 5. Хүснэгт, зураг ашиглан хараандаа тухайн мэдээлэлийг тогтоож авч цээжил.
Алхам 6. Үгийн нэгдлийг цээжлэх явцдаа ашигла. Жишээ нь: Тодорхойлолтууд, нэрийн жагсаалтууд зэргийг эхний үсгээр нь нэгтгэж нэг үг болгож цээжлээд үсэг бүрт харгалзах өгөгдлүүдийг мөн задлан цээжлэнэ. Энгийн жишээг авбал: NEWS гэсэн үг нь North, East, West, South үгээр илэрхийлэгддэг гэх мэтээр өөртөө амар хялбар аргыг ашиглаж болно.
Алхам 7. Хүний нэрийг тухайн хүний онцлог, сонирхол, гадаад төрх гээд онцгой зүйлтэй нь холбогдуулж цээжилбэл та мартсан ч эргэн санахад хялбар байх болно.

No comments: