Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Monday, November 17, 2008

Урлагийн үзлэгээ гэж


Одоо бид нар төгсөх гэж байгаа болохоор юм юм л давхцах юм. Төгсөгчдийн хурал л гэнэ, шинэ жил, урлагийн үзлэг тэгээд нэн чухал зүйл болох шалгалт шүүлэг, улсын шалгалт гээд толгойтой үснээс их юм байнаа. Энэ зүйлүүдээс одоо тулгараад байгаа хамгийн хэцүү зүйл нь урлагийн үзлэг хэхэ. Яджийхад ямарч авъяасгүй хэрнээ би гэдэг хүн бүжиг, жүжигчилсэн тоглолтонд нь орцон явжийгаа. Манай ангийн охидууд уг нь лаг идэвхтэй байгаа лдаа . Даанч бусад юм нь бэлдэх байтугай хуваагдсан хүмүүс нь цуглаж ярилцаа ч үгүй гэж бодох орох орохгүй нь мэдэгдэхгүй хэцүүхэн л байна. 10 жилд байхад аймаар идэвхитэй бэлддэг байлаа шүү дээ. Тэр үед ч биднуус дэндүү гэнэн цагаахан айж ичихээ ч мэддэг бас их сэтгэлтэй байсан юм шиг байнаа. За одоо тэгээд тэрэнд нь уг сэтгэл гаргий гэхээр хүмүүс гаргахгүй байвал хэцүү л юм. Ямарч байсан өдөр бүр бэлтгэл хийгээд байвал болох юм шиг байна лээ тэр бүжиг энэ тэр нь.

Хамгийн гоё баяр шинэ жил












Сүүлийн хэд хоног манай ангийхан нэг юм шивээд бас хажуугаар нь тэмцээн энэ тэр гээд бөөн бужигнасан хүмүүс байлаа. Өчдөр дууссан гэсэн юм шиг бүгд л ядарсан муухай царайлсан хүмүүс бүх бие нь өвдөцгөөгөөд юун хичээл хийх вэ? Тэгж байтал ашгүй шинэ жил яригдлаа тэгээд л манайхан сэргээд баахан даашинзны зураг хайж гарлаа. Би ээжтэй түрүү долоо хоногт баахан материал, загвар энэ тэр хайцан болохоор сонирхолгүй байлаа. Уг хайвал дажгүй дажгүй сайтууд байлээ. Ингээд блог уншдаг охидууддаа зориулаад хэдэн дажгүй даашинзнуудын зураг оруулахаар шийдлээ.Шинэ жил ч сайхан баяр шүү бүх л хүмүүс хөөрсөн баярласан нүүрэнд нь баярын мишээл тодорсон гадаа цав цагаан цастай хаана орсон бүгд л чамин ганган гялтганасан нээрээ л бүх баяраас гоё баяр шүү .

Wednesday, November 5, 2008

Тэгсэн ч хэрэгтэй


Хүний амьдралд юу эс тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй шүүдээ танд ч гэсэн. Сүүлийн үед би өөрөө их мартамхай болоод байгаа учраас хүмүүст ийм асуудал тулгараад байж магадгүй гэж бодоод өөрийн сонингийн хайчилбараасаа блогтоо оруулахаар шийдлээ. Ингээд ой тогтоолтоо хэрхэн сайжруулж болох вэ? талаар сонирхоцгооё! Алхам 1. Та ямар нэгэн мэдээлэл эсвэл хичээл дээрээ ажиллах гэж байгаа бол анхаарлаа төвлөрүүлж сэргэг байх хэрэгтэй.
Алхам 2
. Ямарваа нэг зүйлийг зүгээр цээжлэснээс утгыг нь ойлгож утгаар нь цээжлэх нь үр дүнтэй.
Алхам 3.
Эхлээд гол утга санааг мэдээлэлээс ол. Дараа нь деталь мэдээлэлүүдийг түүнээс салбарлуулан холбож ойлго.
Алхам 4.
Өмнө байсан мэдлэгтэйгээ холбож нэгдмэл мэдлэг болго.
Алхам 5. Хүснэгт, зураг ашиглан хараандаа тухайн мэдээлэлийг тогтоож авч цээжил.
Алхам 6. Үгийн нэгдлийг цээжлэх явцдаа ашигла. Жишээ нь: Тодорхойлолтууд, нэрийн жагсаалтууд зэргийг эхний үсгээр нь нэгтгэж нэг үг болгож цээжлээд үсэг бүрт харгалзах өгөгдлүүдийг мөн задлан цээжлэнэ. Энгийн жишээг авбал: NEWS гэсэн үг нь North, East, West, South үгээр илэрхийлэгддэг гэх мэтээр өөртөө амар хялбар аргыг ашиглаж болно.
Алхам 7. Хүний нэрийг тухайн хүний онцлог, сонирхол, гадаад төрх гээд онцгой зүйлтэй нь холбогдуулж цээжилбэл та мартсан ч эргэн санахад хялбар байх болно.