Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг vзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгvй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж,хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл Та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бvлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн,эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" vсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа,эсвэл vvдний манаач
Сар нарны ээлжгvй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж,маани уншдаг ламаа
Шvхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шvvхийн тогтоол уншдаг яллагч нь Та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань тvvнээс ч илvv гартай юм шиг
Элбэг их хайр,Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зvvний сvвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зvгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! Гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хvvхдэдээ урт наслаж хайрла аа!
Thursday, April 10, 2008
Ганцхан ээждээ унших шvлэг : Ц.Хулан
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment