Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Thursday, April 10, 2008

Билгүүн их номч эрдэмтэн РИ багштан


Монгол хэл

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би

Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бvр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм

Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Төвшинээ соёл эрдэнэ дүгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгvvд дvv нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би

Бямбийн Ринчен

  • "Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ"
  • "Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ"
  • "Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино"
  • "Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт"
  • "Түшмэд намайг яаж үздэг хамаагүй"
  • "Түмэн намайг яаж үздэг хамаатай"
  • "Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй"
  • "Эрдэмтэн мэргид яаж үздэг хамаатай
  • Тэнэг мунхаг хүнтэй тэмцэж бүү марга.

No comments: