Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Wednesday, April 30, 2008

JUST ONE LAST DANCE: SARAH CONNER


Just one last dance....oh baby...just one last dance
We meet in the night in the Spanish caf
I look in your eyes just don't know what to say
It feels like I'm drowning in salty water
A few hours left 'til the sun's gonna rise
tomorrow will come an it's time to realize
our love has finished forever
how I wish to come with you (wish to come with you)
how I wish we make it through
Chorus:
Just one last dance
before we say goodbye
when we sway and turn round and round and round
it's like the first time
Just one more chance
hold me tight and keep me warm
cause the night is getting cold
and I don't know where I belong
Just one last dance
The wine and the lights and the Spanish guitar
I'll never forget how romantic they are
but I know, tomorrow I'll lose the one I love
There's no way to come with you
it's the only way to do
Chorus 3x (until fade)
Just one last dance, just one more chance, just one last dance

Өөртөө л итгээрэй

Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эрэгцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх л дээ
Шулуун хэлэхэд өөртөө л итгээрэй

Monday, April 14, 2008

Харамчийнханы дууль : Дөнгөтийн Цоодол

Айхавтар гар чангатай ах дүү хоёр байх

Адлаж,тэднийг хүмүүс Харамчийнхан гэ

Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж

Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядаж

Үе дамжсан баян харамчийнхны хот айл

Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа

Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор

Гэр бүрээс сайтай өвөлжинөө нүгэл

Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй

Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно

Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй

Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй

Хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж

Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэ

Ганц хайрцаг шүдэнз айл нь гуйхад

"Гал гаргадаггүй өдөр"-өө гээд халгаадаггүй гэлцэнэ

Хавийн улс амьтан хөх инээдээ барж

Харамч муугийн үлгэр, үгийн хачир болгоно

Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр

Тэртээ жил гэнэтхэн дайн гарав

Халх гол уруу агт туух юм болж

Хамгийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв

Харамчийнхан л яадаг бол, гар тэнийхгүй дээ! гэж

Хар амлацгаасан улс гайхаж гүйцэв

Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан

Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээ

Буруу зөвгүй номхон аль хурдан хурцыгаа

Бузар дайсныг намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө

Агт хөдлөөд хэдхэн хонотол

Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм

Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь

Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм

Цурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй

Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй
Цуг явна аа гэж айлгасан хүү нь ааваа харамласангүй

Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй ээ

Бүрээн дуунаар нөхдөө давших цагт

Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг

"Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо" гэж

Суман, салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм

Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү

Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм

Хамгийн хүнд мөчид Эх орон танаасаа

Харамчийнхан амиа бас харамласангүй ээ

Thursday, April 10, 2008

Бавуудорж

Буйлс цэцэглүүлэм сайхан ээжийг минь
Бурханы шувуу авчих вий гэхдээ
Будан хөвөлзсөн цаст Очирваанийнхаа
Буурал хөмсгөн доор нууж явдаг юмаа
Зандан цэцэглүүлэм сайхан аавыг минь
Жагарын гөрөөс авчихвий гэхдээ
Хадган сахиустай хорол тоононыхоо
Халтар арвайн доор нууж явдагиймаа
Зүйрлэмгүй ачтай 2 буурлыгаа
Зүрхэн тольтноос алдуурчихвий гэхдээ
Хөдөө хээрийн ариун саран доор
Хөх тэнгэртээ сунаж мөргөдгиймаа

Залуу нас : Р.Чойном

Хєрстийн амьдралд хєл алдсан
Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн
Шунхан улаан залуу нас мину
Амттан бvхний амтыг мэдэлгvй
Асгаж явсан залуу нас минь
Єнгєтєн бvхний єнгийг бодолгvй
Yрж явсан залуу нас минь
Зуны шєнийн нойрыг тоолгvй
Зуун гурван учралыг мєрєєсєж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь
Євлийн есийн жаврыг тоолгvй
Єєр хvний авгайд сэтгэл хаяж
Єрхний vзvvр шиг дэрвэж явсан
Єлчирхєн тэнэг залуу нас минь
Даанч чи минь удсангvй…
Даавуу хvрэм савхин бээлий шигээ
Дассан сурсан годон гэзэгтvvд шигээ
Дардан зам дээр vлджээ – залуу нас минь!
Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ
Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа
Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй
Хvvхэд шиг єссєн залуу нас минь
Хvvхний сайхныг таниа нь vгvй
Хvvрзгэнэ шиг єссєн залуу нас минь
Ангарайтсан нєхєдтэй vдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь
Аавын хvvгийн шvр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь
Адилхан нєхдийнхєє хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь
Yзсэнээ мартаж дуулснаа тогтоохгvй
Yvрдийн юм шиг дургиж явахдаа
Yймээнт хорвоогоос дахиад олдошгvй
Yнэнч ханийнхаа дэргэдvvр єнгєрч
Хоног тєдий зуурдхан ханилах
Хотын хvvхний єнгєнд хууртаж
Ариухан цусаа тvvний тєлєє
Асгаж явсан залуу нас минь
Оюутан ахуйн дэврvvн шvлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн тєєрч явсан
Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ
Халуунаас халуухан залуухан цаг минь
Хаврын vер шиг хугацаатай юмсанжээ
Аяа хєєрхий хvний залуу нас гэж
Авч ч болдоггvй, єгч ч болдоггvй
Хэлгvй байгалийн дуугvй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юмуу даа
Бусдын лангуунд энэхvv шагналаа
Бутархай мєнгє шиг тарааж хаясаар
Хvйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хvмvvний vр нvцгэрдэг байна
Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод єнгєрсєн хойноо залуу насаа
Бодон бодон харуусдаг байна
Баяртай, залуу зандан нас минь
Барилдсан гэж бодвол би ойчжээ
Уралдсан гэж vзвэл би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин
Атархан биеийнхээ эрvvл мэндийг єгч
Алдар шvлэг хоёрыг чинь авчээ
Хєрстийн амьдралд хєл алдсан
Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!


ХYН Р.Чойном

Хєр цасан цавцайж тvлээ модгvй даарваас
Хєдсєн дээлийн оронд хєдсєн дээл нь болж
Хvндэт ээжийгээн нємєрлєхгvй бол
Хvv нь болж заяасны хэрэг юу билээ
Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээс
Хэрэм хана нь болж
Амьдралын ганц ханиа аврахгvй юм бол
Амраг нь болж явсаны хэрэг юу сан билээ
Аюулт дайн дэгдэж дайсан нааш єндийвєєс
Алтан хилийн нь оронд амьд хил нь болж
Ийм сайхан орноо хамгаалахгvй юм бол
Иргэн нь болж тєрсний минь хэрэг юу сан билээ.
Хvнд бэрх цагт нь хvнийхээ тєлєє зовохгvй бол
Хvн болж тєрсний минь хэрэг юу сан билээ!

Ганцхан ээждээ унших шvлэг : Ц.Хулан


Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг vзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгvй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж,хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл Та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бvлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн,эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" vсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа,эсвэл vvдний манаач
Сар нарны ээлжгvй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж,маани уншдаг ламаа
Шvхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шvvхийн тогтоол уншдаг яллагч нь Та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань тvvнээс ч илvv гартай юм шиг
Элбэг их хайр,Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зvvний сvвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зvгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! Гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хvvхдэдээ урт наслаж хайрла аа!

Охин үрээ хайрла Б.Энхтуяа

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла



Д. Пүрэвдорж:Тусгаар тогтнол



Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ихэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Бавуугийн Лхагвасүрэн :Хил дээр бичсэн шүлэг


Хүний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтонд ирлээ
Торгон хилийн эмзэгхэн зурвасны цаана
Тортог суугаагүй эх орны минь сэжүүр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтанхан харганатай толгод нь өндөлзөнхөн байнаа
Ай мөн сайхнХилийн эрхэм түшмэл
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бүхэн нь хариулт нэхсэн түүн дээр
Аль улсын иргэн болох...гэж асуусан байна "Монгол" гэж
Зургаан хана шиг үсгийг
Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
Монголд хэдий хугацаагаар суух...гэж бас асууж байна Yхтлээ суунаа
Yхсэн хойно сүнс минь хүртэл Монголын харъяат гэж бичлээ
Зарах юм байна уу гэсэн хүмүүс
Завсраар нь бас гүйлдэнэ
Мохоо хутга шиг нь
Монголоо зарах уу гэх шиг сэрдхийлгэнэ
Yгүй дээ
Хардаг нүд гэмээнэ
Цавчихыг нь мартаж өмгөөлсөн
Хальдаг амь гэмээнэ
Yхэхийг нь мартаж өмөөрсөн
Нутгаа өгснөөс үхсэн минь дээр гэж цус нь буцалсан
Нумын хөвч аагтай илдний үр садыг Монгол гэдэг юм
Нуугаад байхад цухалзаад байгаа санаагаа ав
Нутаг руу минь унагасан
Нүдээ ав
Өвгөд минь ясаа дор нь ивсэн
"Өндөр" эх оронд минь санаархваас
Заяа чинь дутна аа...


Б.Лхагвасүрэн- Буруу энгэртэй дээл

Буруу энгэртэй дээл
Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Гаы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хормойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх, нүдний хор
Эвий дэвсэх, худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсийг минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчих вий! Чигчий үр минь ! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясаан! Би
Далай их хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж...
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг

1985он

Би хаана төрөө вэ? : Бэгзийн Явуухулан

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт,
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,

Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд,
Орсон буурын шүд өвөл хангинах хөндийд,

Үлэг гүрвэлийн мөрийг өдийн хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.

Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд,

Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд,
Үхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд

Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би.
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт,
Зүрхэн улаан галтай нь ган тулгын тотгонд,

Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд

Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би.
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй

Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд,

Ариун газарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт,
Алтан талд татах солонгын долоон өнгөнд

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би.
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд,
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд,

Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би.







Сэрэл мэдрэмжийн ертөнцийг
Сэтгэлээрээ гоёж
Ургах, жаргах нарыг
Ухаанаараа гоёж
Онож алдсан насаа
Оюунаараа гоёж
Би бичих дуртай
Би амьдрах дуртай

Билгүүн их номч эрдэмтэн РИ багштан


Монгол хэл

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би

Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бvр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм

Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Төвшинээ соёл эрдэнэ дүгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгvvд дvv нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би

Бямбийн Ринчен

  • "Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ"
  • "Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ"
  • "Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино"
  • "Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт"
  • "Түшмэд намайг яаж үздэг хамаагүй"
  • "Түмэн намайг яаж үздэг хамаатай"
  • "Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй"
  • "Эрдэмтэн мэргид яаж үздэг хамаатай
  • Тэнэг мунхаг хүнтэй тэмцэж бүү марга.

Wednesday, April 2, 2008

Ачтаныгаа амьдад нь хайрлая


Шидсэн чулуу бутархад цэцгийн согсоол няцалдаг шиг
Чиний миний томоогүй зан сэтгэлийг өнгийг норгох вийдээ
Нарыг жаргахаас нь урьтаж
Настныг өтлөхөөс нь өмнө
Навч цэцгийг гудайхаас нь түрүүлж
Эс бүхэнд нь хайр шингэдэг
Ертөнцийг амьд бүхнийг
Дэлгэрч байхад нь энхрийлж
Дэргэд байхад нь хайрлая

Болохгүй юм гэж бий

Эдэлж болохгүй жаргал гэж бий
Эмтэлж болохгүй хайр гэж бий
Мартаж болохгүй дурлал гэж бий
Маргаж болохгүй шохоорхол гэж бий
Харамлаж болохгүй сэтгэл гэж бий
Хагацаж болохгүй амьдрал гэж бий
Үлдэж болохгүй орчлон гэж бий
Үхэж болохгүй тавилан гэж бий
Амсаж болохгүй гуниг гэж бий
Асгаж болохгүй зовлон гэж бий
Туулж болохгүй далай гэж бий
Тунирхаж болохгүй хөвгүүн гэж бий
Зайлж болохгүй үхэл гэж бий
Зовоож болохгүй эжий гэж бий
Гомдоож болохгүй найз гэж бий
Хөндөж болохгүй шүтээн гэж бий
Хөөрхийлж болохгүй амьтан гэж бий
Хэлж болохгүй үнэн гэж бий
Дасаж болохгүй хүн гэж бий