Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Sunday, January 13, 2008

Зовох цагт өргөөд босгох нь миний найзууд
Зориод очиход тосоод угтах нь миний найзууд
Гунисан цагт сэтгэлийг минь сэргээх нь миний найзууд
Гутарсан үед итгэл өгөх нь миний найзууд
Задарч явахад ухаарал хайрлах нь миний найзууд
Зангаа олохгүй төөрч явахад намайг гэж ирэх нь миний найзууд
Уурлаж бухимдсан үед уучлалт гуйгаад ирэх нь миний найзууд
Ганц сайхан үгээр дутаж явахад минь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь миний найз

No comments: