
Та намайг тоож ч анзаардаггүй байхаа
Танхил жаахнаар минь мөнхөд төсөөлдөг ижий,аав шиг минь
Өдийг хүртэл намайг бяцхан охин мэтээр харж
Оргилуун хүслийг минь сонсдоггүй байхаа
Миний л мэдэх бүх охид хайртайгаа учирч
Мянган жилд ч хуучирхааргүй үгээ хэлцгээж
Зарим нэг нь бүр үрийн зулай үнэрлэж
Заяаны ханиа сонгоцгоожээ
Би бусдын л адил хайрлаж дурлаж үзмээр байна
Биеэ барьж ,ганцаардаагүй гэж өөртөө үргэлж бодож
Хүслийн минь ханхүүг таныг илгээнэ гэж хүлээж
Хэзээ л миний зүрх сэтгэлийг хаалгыг аз жаргал тогших бол хэмээн догдолдог
Одоо би бусдаас бүх зүйлээр баян юм шиг боловч
Олон сар жилээр ингэж явбал
Тэвчээр минь барагдаж ,тэнхэл минь хүрэхгүй юм шигээ
Таныг би надад дэндүү их аз хайрласан гэж бодсоор
Тэнэгхэн сэтгэл минь хүртэл дэндүү амгалан ,залхуу болчихжээ
Энгийн дарууханаар би таниас ганцхан зүйл гуйчихъя
Энэ орчлонг хамт туулах хөвгүүнийг минь өгөөч
Тэр хүн минь заавал сайн хүн байх ёстой шүү
Таниас би олон зүйл гуйгаагүй болохоор энэ танд хялбар санагдах байхаа
No comments:
Post a Comment