Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Sunday, January 13, 2008

Зовох цагт өргөөд босгох нь миний найзууд
Зориод очиход тосоод угтах нь миний найзууд
Гунисан цагт сэтгэлийг минь сэргээх нь миний найзууд
Гутарсан үед итгэл өгөх нь миний найзууд
Задарч явахад ухаарал хайрлах нь миний найзууд
Зангаа олохгүй төөрч явахад намайг гэж ирэх нь миний найзууд
Уурлаж бухимдсан үед уучлалт гуйгаад ирэх нь миний найзууд
Ганц сайхан үгээр дутаж явахад минь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь миний найз

Saturday, January 12, 2008

Анхны хайрдаа П.Долгороо


Ухаарал дүүрсэн харцыг чинь хожим би олж харсан
Улам улмаар чамдаа би хожим бас дасаж дурласан
Гэнэн цайлган насандаа би чамайг худлаа гэж бодож байсанч
Гэнэтхэн чи миний хайрын эзэн болсон
Даруу эгэл дүрийг чинь хожим би олж харсан
Дандаа инээдэг төрхөнд чинь хожим бас дасаж дурласан
Ичингүйрэн харах харцанд би итгээгүй
Энгийн даруу байдалд чинь би дурласан

Амур хайрийн бурханд П.Долгороо


Та намайг тоож ч анзаардаггүй байхаа
Танхил жаахнаар минь мөнхөд төсөөлдөг ижий,аав шиг минь
Өдийг хүртэл намайг бяцхан охин мэтээр харж
Оргилуун хүслийг минь сонсдоггүй байхаа
Миний л мэдэх бүх охид хайртайгаа учирч
Мянган жилд ч хуучирхааргүй үгээ хэлцгээж
Зарим нэг нь бүр үрийн зулай үнэрлэж
Заяаны ханиа сонгоцгоожээ
Би бусдын л адил хайрлаж дурлаж үзмээр байна
Биеэ барьж ,ганцаардаагүй гэж өөртөө үргэлж бодож
Хүслийн минь ханхүүг таныг илгээнэ гэж хүлээж
Хэзээ л миний зүрх сэтгэлийг хаалгыг аз жаргал тогших бол хэмээн догдолдог
Одоо би бусдаас бүх зүйлээр баян юм шиг боловч
Олон сар жилээр ингэж явбал
Тэвчээр минь барагдаж ,тэнхэл минь хүрэхгүй юм шигээ
Таныг би надад дэндүү их аз хайрласан гэж бодсоор
Тэнэгхэн сэтгэл минь хүртэл дэндүү амгалан ,залхуу болчихжээ
Энгийн дарууханаар би таниас ганцхан зүйл гуйчихъя
Энэ орчлонг хамт туулах хөвгүүнийг минь өгөөч
Тэр хүн минь заавал сайн хүн байх ёстой шүү
Таниас би олон зүйл гуйгаагүй болохоор энэ танд хялбар санагдах байхаа

Wednesday, January 9, 2008

Их Британийн "The Times” сэтгvvлийнхэн сонирхолтой зєвлєгєє бэлтгэсэн байна. Албан ажлаасаа яаж кайф авах вэ, яавал ажилдаа дур сонирхолтой болох вэ? Энэ талаар "The Times''-ийнхан дараахь зєвлєгєєг єгч байна.

1. Аливаа зvйлийг илvv єргєн хvрээтэй хараг тун. Ажил дээр болж байгаа бvхэн чухал, гэхдээ таны амьдралд тохиолдох цорын ганц онцгой зvйл биш. Амьдралын бусад салбарт єрнєж буй сайн зvйлийн талаар бодохыг хичээ.

2. Аз жаргал гэдэг хvршгvй зvйл биш гэдгийг ойлго. Боломжит бvхнийг бодит зvйл болгохын тулд ийм боломж бий гэдгийг ухаарах хэрэгтэй.
3. Болж буй бvхнийг єєр єнцгєєс харахыг хичээ. Нэг л хэвийн амьдрал таныг зовоож байгаа бол ерєнхий дvр зургийг олж харж, яагаад би энэ ажлыг сонгосон билээ, хvсч буй албан тушаалд хvрэхэд энэ ажил чухал уу гэдгийг тооц.

4. Аз жаргалтай хvмvvсээр єєрийгєє хvрээлvvлэхийг хичээ. Vvний тєлєє ямар нэг юм хийх єстой байлаа ч гэсэн бvv шантар.
Та тэдэнд тусалж байгаад хvмvvс гайхахгvй. Тэгээд ч эргэн тойрны аз жаргал гэдэг халдварт євчин л гэсэн vг. Азгvйчvvдээс хол яв. Эерэг цэнэгтэй, сэтгэл санаа єєдрєг хvмvvс таныг хэзээ ч уйтгарт автуулахгvй. Єглєєнєєс орой хvртэл элдэв зовлон ярьдаг хvмvvс таныг нурмайж, уруу
дорой царайлахад хvргэнэ шvv.

5. Бодит байдалтай эвлэр.
6. Бvх хvчээ дайчил. Та байдаг л чадлаараа ажиллаж байгаа гэдгээ мэдэж байгаа бол энэ нь сэтгэл ханах байдалд хvргэдэг. Бvх юм санаснаар болж бvтэхгvй байгаа ч гэсэн єєрийнхєє vvргийг сайн биелvvлж байгаа гэдгээрээ бахарх.
7. Єєрийн хvч болоцоог зєв тооц. Хэт ядрах, стресст орсноос болж сэтгэл тvгших, амьдралдаа сэтгэл ханамжгvй болдог. Єєртєє аль болох цаг зав гарга. Биеэ бялдаржуулах, гэр бvл, найз нєхєдтэйгєє уулзах, салхинд гарах цаг зав ол.
8. Сайн амар. Танд амаргvй байгаа бол хэцvv ажлаас тvр ч гэсэн холд. Ганцаараа зугаалж, найзыгаа аяга кофенд урь. Энэ бvгд танд тайвшрах, байдлыг эрvvл ухаанаар харах боломж олгоно.
9. Ажил дээр чинь асуудал байгаа бол vvнийгээ єєрєє л засч залруул. Дарга нар бол идэвхтэй хvмvvст дуртай байдаг. Тэгэхээр таныг албан тушаал ахиулж ч болно. Ямар ч байлаа гэсэн ажлаа сайжруулах, ахих дэвшихийг бод, Ингэвэл та єєрийгєє илvv vнэлэх болно.

10. Єєрєє єєртєє vнэнч бай. Ажил чинь таарч тохирохгvйгээс та азгvй хvн шиг байж болно. Єєрийнхєє дургуйцлийг ойлгохыг хичээ. Vvнийг та арилгаж чадахуу, эсвэл энэ нь болж бvтэхгvй гэсний дохио юу? Та ажилдаа дур сонирхолтой байх бvх л зvйлийг хийжvзжээ. Гэвч нэг л сэтгэл дундуур байна уу? Тэгвэл та єєр шинэ ажил хайх хэрэгтэй болох нь. Олон хvн єєр сонголт vгvй мэтээр бодсоор єєрийнхєє ажлың боол болох нь олонтаа. Єєрєєр хэлбэл, vvнээс єєр сонголт vгvй, миний хувь заяа л намайг ийм байдалд оруулсан гэж ойлгодог тал бий.

Өөрийгөө наймхан хоромын дотор сэргээхийг хүсвэл
Хэрвээ та ажил дээрээ ажлын ачааллаас болон толгой өндийх завгүй их ажиллаж байна уу? Энэ үедээ та өөрийгөө аравхан хоромын дотор сэргээхийн тулд доорхи зөвлөмжид анхаарлаа хандуулна уу

1. Бүдэг гэрэлтэй нам гүм өрөөнд 10 хором нүдээ аниад суу. Хэрвээ та олон хүнтэй хамт нэг өрөөнд ажилладаг бол нүдээ аниад нам гүм орчныг өөртөө төсөөл. Ингэхдээ жигд амьсгалж, хамгийн сайн сайхан зүйлийн талаар бясалгах хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.

2. Нэг, аяга ногоон цай эсвэл зөгийн бал, зүсэм нимбэгтэй халуун ус бага багаар оочилон уу. Энэ нь таны алдагдсан энергийг нөхөж, сэргээх болно. Таны ажлын өрөө халуун бүгчим байсан ч заавал халуун ус уугаарай.

З. Үгийн сүлжээ бөглөх юм уу ямар нэгэн хєгжилтэй тоглоом тогло. Энэ нь таныг хэсэг хугацаанд ч болов хүнд даалгавраа мартахад тус болох болно.

4. Өдрийн тэмдэглэлээ бич

5. Уянгын сонгодог хөгжим сонс.

6. Ямар нэгэн сонирхолтой сэтгэл хөдєлгөм түүх унш.

7. Харин бүсгүйчүүддээ зөвлөхєд 10 хором өөртөө цаг гаргаж хумсаа янзал. Энэ нь таныг тайвшруулж, сэргээх болно.

8. Хэрвээ та суудаг ажил хийдэг бол бага ч гэсэн алхаж бай. Хэрвээ алхах газар байхгүй бол зэргэлдээ өрөөнүүд лүүгээ ч алхсан болно.