Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Wednesday, July 18, 2012

Гурван шүүлтүүрийн үлгэр


Гурван шүүлтүүрийн үлгэр
Нэгэн удаа Сократ дээр сандарсан хүн ирээд ийн хэлжээ:
– Сократ, би чамд нэг найзын чинь талаар…
– Хүлээ хүлээ! – Сократ түүний яриаг зогсоов. – Ярихаасаа өмнө хэл дээ, чи ярих зүйлээ 3 шүүлтүүрээр шүүсэн үү?
– Юун 3 шүүлтүүр вэ? – нөгөө хүн гайхан асуув.
– Чи 3 шүүлтүүрийн талаар мэдээгүй юм бол би чамд тайлбарлая. Хэлэх гэж буй зүйлээ эхлээд 3 шүүлтүүрээр шүүх хэрэгтэй байдаг юм. Шүүгдээд үлдвэл тэр зүйлийг чинь би сонсоё. Эхнийх нь үнэний шүүлтүүр. Хэлэх гэж буй зүйл чинь үнэн гэдэгт чи итгэлтэй байна уу?
– Мэдэхгүй… – эргэлзсэн хоолойгоор хүн хариулав. – Би хүмүүсээс сонссон юм...
– Тэгвэл чи хэлэх зүйлээ хоёрдахь шүүлтүүрээр шүүгээд үз. Энэ бол сайхан сэтгэлийн шүүлтүүр. Чиний ярих зүйл үнэхээр хүнд сайн сайхан зүйл авчрах яриа мөн үү? –хэмээн Сократ асуув.
– Үгүй, тийм гэж бодохгүй байна, – үнэнчээр хүн түүнд хариулав. – Гэхдээ…
Сократ түүнийг дахин зогсоогоод:
– Тэгвэл сүүлийн шүүлтүүрийг аваад үзье. Чиний хэлэх зүйлийг би зайлшгүй сонсох хэрэгтэй юу?
– Шаардлага ч байхгүй л дээ…
– Тэгвэл, – Сократ инээвхийлэн, – хэлэх зүйл чинь үнэн биш, сайн сайхан зүйл хүнд авчрахгүй бас шаардлагагүй юм чинь үүнийг орхие. Өөрийнхөө ч, миний ч цагийг бүү үр хэмээн түүнд хэлжээ.

No comments: