Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Wednesday, January 26, 2011

Танхил хатад А.Цолмонтуяа


Тэнгэрийн заадаст хүрэхээр ассан мянга мянган гэрэлт зулаас
Тэртээх алсад хүрэхээр дүүлсэн мянга мянган үзэсгэлэнт хунгаас
Цэлгэрхэн талд дүүлэн ниссэн мянга мянган эрвээхэйн жигүүрээс
Цэгээхэн танхил хатан заяа дэндүү сайхныг санаж яваарай, бүсгүй хүн та


Ассан гал мэт мандаж явахдаа та урсах ус мэт зөөлөн бай
Асгаран шаагих бороо шиг тунихдаа та тэнүүхэн солонго мэт энхрийхэн бай
Улбартах нар шиг цацарч явахдаа та шөнийн саран мэт тогтуун бай
Улайсаж төөнөсөн цог шиг алхахдаа та өглөөний шүүдэр мэт намуухан бай



Анхны болзоонд аяархан яараад улаахан сарнайг та өөртөө дурлуулж явсан
Амьдралын жамыг та сөрмөөр бодогдоод хатуужлын тоглоомыг дайраад алхсан
Хайрын харцанд ховсдуулаад та хурмастын сахиусанд онилуулж ч байсан
Хагацлын зовлонг тойрч алхалгүйгээр бурхны сорилуудад та оногдож ч явсан


Хатан заяатай бүсгүй хүн та урсах мөрнийг урсгах ундарга нь билээ
Хайраараа цэцэгсийг нахиалуулах оргил ариун рашаан болж урсаарай
Энхрийхэн дагина бүсгүй заяа та эргэх гаригсийн дунд сүүн зам нь билээ
Эргэлдэн орших бөмбөрцөг гаригийн хязгаарыг тогтноох үүсвэр нь болж цацраарай


Танхил хатад минь шүтэгдэж яваарай
Тансаг цэцэгс минь дэлгэрч жаргаагаарай
Эрхэмсэг гоомарлууд бишрэгдэн ариусаарай
Энхрийхэн дэлбээ минь мөнхөд гунхаарай


Monday, January 24, 2011

Welcome to my heart

Энэ дуу л ойрд бүүр таалагдаад байгаамаа нэт ухаж үгийг нь олж авий гээд л зав гарахгүй би өөрөө ч зав гаргахгүй явсаар удачлаа. Тэгээд л өөрийн блогтоо оруулахаар шийдлээ. Энэ дууны клип энэ тэрч гэсэн нэг л өвөрмөц дуучин хүртэл бусдаас онцгой төгс бүтээл юм шигээ хэхэ Дууны үг хүртэл байна аа байна. Амьдрал дээр яг ийм дурлал хайр байдаг болуу байдаг бол бас гоё л юм даа. Тэгээд бид хааяа ч гэсэн амьдралыг нэг л хэвийн байлгаж өдөр хоногийг өнгөрөөж байхаар өөрсдийн сэтгэлийн утсыг хөглөж байдаг нэг зүйлтэй болоод бас өөрөө өөрийгөө тайвшруулж тайтгаруулж бүүр заримдаа амьдралыг шал өөр өнцгөөс харж үзийлдаа. Яагаад болохгүй гэж цас заавал дээрээс орохоо болиг доороос будраг. Цасыг муухай хүйтэн гэж биш тэнгэрээс бөөн цагаан сарнай унаж байна гэж харийл даа найзуудаа

Өөрийн гэсэн зүйлдээ өөриймсөг хандаж бас үнэнч байя лдаа яагаад заавал хүн гэдэг амьтан хуурамч хуурмаг байх ёстой гэж бас хайртай хүнээ яг өөрийн юугаар ч солишгүй хүмүүстэй зүйрлэн хайрлая /Жич: Бид өөрсдийн аав ээж, өвөө эмээ, эгч ах, дүү нараа уураа хүрэхээр гомдохоор заза болий болий бүтэхгүй байна өөр ээжтэй өөр аавтай болчий гэдэггүй л биздээ/ Бид чинь адилхан хүмүүс учраас бие биенээ үнэнчээр хайрлая,

Хэдий удаан амьдрах билээ дээ Удаан амьдрах хэсэг хүмүүс байсан ч гэлээ үеийн хэд минь байхгүй бол бас амьдрал утгаа алдана биз... За за олон үг нуршчихлаа.

МИНИЙ ЗҮРХ СЭТГЭЛД ТАВТАЙ МОРИЛ

Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр
Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлан хайлжээ
Өөрийгөө зориулж мөчирт нь буугаад хайлах нь
Энэ цас яг над шиг дурлажээ

Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударна
Хайрт минь чи миний сэтгэлийн жаргал юм шүү
Welcome to my heart

Эргэн тойрон дун цагаан
Ээлэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагдана, Welcome to my heart

Газар дэлхий цав цагаа болсон байтлаа
Ганцхан модон цасгүй учир юунд билээ
Орчлон дээр үй түмэн хүмүүс байдаг хирнээ
Чамдаа би яагаад хайлаа вэ

Эргэн тойрон дун цагаан
Ээлэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагдана, Welcome to my heart

Wednesday, January 5, 2011

Хөмсөг зангидаад яах нь вэ? Тэнгэр нурчихаагүй байна.


Духны үрчлээ нэмэгдээд байна уу.
1-т Хамгийн гол нь тайван. Уртаар амьсгаа авчих.
2-т Нүдээ нэг зүйл дээр тогтоо
3-т Зангидсан хөмсгөө тавь.
4-т Өөрийнхөө төлөө, өрөөлийн төлөө, өнөө цагт талархаад нэг инээмсэглэ.
За одоо яаж байнадаа


Баяр, жаргал, гуниг, цөхрөл, бухимдал, талархал, уучлал гээд л бүгд амьдралын минь нэгэн хуудсыг өөр нэгэн өнгөөр будаж байдаг. Ямар ч өнгөтэй байсан хамаагүй ээ би харамсахгүй харин маргааш ямар өнгөтэй байхыг би шийднэ. Түүний төлөө харин шаналахгүй. Тийм л байхыг би хүснэ... энэ сэдвээр үргэлжлэл бий.

Sunday, January 2, 2011

2011 оны ажлын эхний өдөр

2011 оны 01 сарын 03-ны өдөр Өнөөдөр өглөө ажил дээрээ ирлээ. Гадаа ч хүйтэн, гэрт ч хүйтэн, бүр дандаа дулаахан байдаг ажил дээр маань ч хүйтэн байдал угтлаа. Шинэ оны ажлын анхны өдөр эрч хүчтэй, инээмсэглэл дүүрэн угтъя гэтэл гадны нөлөөллөөс болоод бодлоо нэг л сайн хэрэгжүүлж чадсангүй. Тэгээд л жаахан интернэт ухаж блог энэ тэрээрээ зочлох санаа төрлөө. Ингэхэд өнгөрч буй 2010 он маань хэр өнгөрсийн болоо гэсэн бодол толгойд зурсхийлээ. Тэгээд жаал бодлоо уг нь ч нилээд зүйлийг хийж бүтээжээ. Ямарч байсан зүгээр сууж залхуурч хойргошоогүй бололтой. Ажил хийх сайхан гэсэн бодлоос өөр зүйлгүй дөнгөж төгссөн хүүхэд л анх энэ байгууллагад орж ирж байж билээ. Гэтэл одоо бас ч гэж хийсэн бүтээсэн зүйлтэй хэний урдаас юу гэж хэлэхээ мэддэг болсон жаахан ч гэсэн ажлын туршлагатай нэгэн болжээ. Ингээд л энэ онтой 2 дахь жилдээ ажиллах гэж байгаа том ажаа болсон байна. Гэсэн хэдий амьдрал гээч энэ айлын дөнгөж хаалгаар нь орж байх шивдээ. Энэ том айлын хаалгаар мэдсэн сурсан мэдлэгтэй, өөрийн гэсэн ажилтай бас ажлынхан дундаа гайгүй нэр хүндтэй орж ирж байгаадаа баяртай байна аа. Залуус бид чинь өөртөө урам хайрлаж чадаж байна хийж байна гэж хэлж бардам байхгүй бол амьдрал тийм ч сайхан биш болж харагдана биздээ. Харин ч энэ улирч одсон 2010 он минь миний амьдралд хамгийн дурсамжтай, гэгээхэн бас их завгүй сайхан он байлаа