Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Thursday, December 25, 2008

Хайрын охин



Энэ л их гоё дуу юм шиг санагдаад байхын.Тэгээд л блогтоо оруулахаар шийдлээ. Ер нь дуучин Номин их аятайхан хөөрхөн дуу дуулдаг охин юм шигээ Анх Хаянаатай хамт Бодол гээд бас дуу дуулж эхэлсэнээсээ л таалагдаж эхэлсэн. Их гоё өвөрмөц хоолойтой чадалтай бүсгүй шиг санагддагийн
Учирлын жаргалыг дарстай нь сөгнөж
Уймраа өдрүүдийг би хайраараа чимсэн
Гал халуун зүрхнийхээ ганцхан хүслээр

Гараас минь атгаж энгэрт минь уусах

Ариухан хайрынхаа ганцхан эзэнд
Алгаа дэлгэх бардам сэтгэлд минь
Халуухан хайранд зүүдлэн хөвөх

Хан тэнгэрийн эмзэгхэн шувуу би

Хүслээ нээгээгүй энхрийхэн зүрх
Хүнийх болоогүй эмзэгхэн бие
Хайр хүрээгүй ягаахан дэлбээ
Гайхаад яах вэ би хайрын охин /би хайрын охин/
Зүүдээ манаагүй цагаахан шөнө

Зүсээ гоёогүй эгэлхэн төрх
Бурхнаас ч нуухгүй омголон зан
Бусдаас чи амсахгүй хайрын дарс /би хайрын дарс/
Нулимсаа асгаад бороо болохгүй

Нууцхан хайрлаад би бусдыг зорихгүй

Энгэрээ нээгээд бороог тосохгүй
Эмзэглэлээ гээд чамаасаа урвахгүй
Ариухан хайрынхаа ганцхан эзэнд

Алгаа дэлгэх бардам сэтгэлд минь
Халуухан хайранд зүүдлэн хөвөх
Хан тэнгэрийн эмзэгхэн шувуу би
Хүслээ нээгээгүй энхрийхэн зүрх
Хүнийх болоогүй эмзэгхэн бие

Хайр хүрээгүй ягаахан дэлбээ

Гайхаад яах вэ би хайрын охин /би хайрын охин/

Зүүдээ манаагүй цагаахан шөнө

Зүсээ гоёогүй эгэлхэн төрх

Бурхнаас ч нуухгүй омголон зан

Бусдаас чи амсахгүй хайрын дарс /би хайрын дарс/

Шинэ жил боллоо гоё ч юм шиг л санагдаад байна.


Шинэ жил энэ дэлхийн хамгийн гоё баяр юм шигээ тэгээд л бүх зүйлс шинээр эхлэнэ гэж бодохоор л хамгийн гоё санагдаад л байна. Уг нь өвөл дуусахаас өмнө гоё цасны баяр энэ тэр хийж катокдах юмсөөн.

Monday, December 15, 2008

Яана аа шинэ жил боллоо


Яана аа шинэ жил боллоо. Гоё ч юм шиг гэхдээ бэлдэх гэж ядаргаа юмаа платье энэ тэр нь олдохгүй. Хайсаар байтал залхцан зүгээр явж байгаад л оччихдог бол гоё оо хэхэ

Ажил хийх хэцүү юм байна лээ гэхдээ л хөдөлмөрлөх амттай


Хэхэ ойрд блогтоо ч орох завгүй байлаа. Сая хэд хоног ажил хийж үзлээ тэгсэн аймаар хэцүү юм байна ерөөсөө ажил хийж байгаагүй болохоор л тэр байхаа уг нь шантраад больчихдог юм уу гэж бодсон ч нэгэнт л чадна гээд орчихсон болохоор бас нэр төрдөө аймаар хайртай хийж дуусгана гэж бодоод л дуусгалаа. Өчдөр цалингаа авлаа аймаар дажгүй мэдрэмж төрдийн байналээ хэхэ Даанч жоохон болохоор дороо л дуусчих гээд байхын уг нь болдогсон бол гэрийнхэн бүх найзууд гээд л хүн болгонд бэлэг аваад өгчихмөөр л байхын даанч хүрэхгүйн байналээ гадуур юмны үнэ энэ тэр аймаар өсчижээ. Гэхдээ л би өөлхөн жаалдаа хайртай Нарутогийн л ямар ч үнэтэй байсан авч өгнө өө. Ойрд аймаар хэцүү гэрийхэнтэйгээ ч ойлголцохгүй, ажил ч хийгээд дээрээс нь найзынхаа өгсөн пинал тэрэн дотор байсан флашаа алдцан бас утсаа алдцан тэгээд бүүр уур хүрээд уг нь би ерөөсөө юм хумаа алддаггүй байсийн саяын хэд хоног ёстой тэнэг байлаа. Тэр флаш ч яахав гэхдээ л минийх биш эгчийнх байсын, тэр пинал болохоор миний хайртай найз төрсөн өдрөөр өгсөн болохоор харамсалтай, утас болохоор утас нь ч яахав тэр дотор байсан бичлэг муухай жаал гэр бүлийнхэний зураг, утасны дугаарууд л байна өө. За одоо тэрэнд харамсахгүй ээ.Гарах ёстой юм л гарсан байх. Одоо бодоход бүх юм өнгөрцөн юм шиг байна аа хэхэ Ажил хийх хэцүү ч нээрээ л амттай юм билээ. Бас авч байгаа мөнгө нь хаана ч хүрдэггүйн байналээ. Ээж аав 2-гоо л аймаар ойлгосоон бас аймаар их юм нэхдэг ээ мэдэрсэн яаж болгодийн болоо гэж бодсон.