

Энэ удаа би тамхины талаар сэтгэгдэлээ бичхээр шийдлээ. Миний зөв ч юм уу буруу ч юмуу бүү мэддээ. Сүүлийн үед бүр манай монголын залуучууд арай дэндэж байна аа хосоороо алхаад тамхи татаал шал заваан ,бааранд ороол нэг тамхиа хувааж татаад арай дэндцээн. Бид нар уг нь энэ хүнд хэрэггүй хороос салчуул мөнгө хэмнэнэ бас эрүүл мэндээ хамгаална ядаж л байхад муухай үнэр үнэртэхгүй шдээ. Намайг 3-р эмнэлэг дээр дадлага хийж байхад Эмнэлгийн IT-ийн албаны дарга Батнасан гээд манай аавын үеийн хүн байсийн анх танилцаал бид нарт муу зуршилтай хүн байвал эндээс гар тийм хүнийг дадлага хийлгэхгүй ялангуяа энэ сайхан охид гээд: Утаан хөшигний цаана сууж байгаа эх хүн бол яаж тэр хүүхдийн ээж нь байх билээ гэж байсийн тэр хүн нээрээ үнэн хэлж байжээ. Тэгээд энэ манай залуучууд гал байна уу гэж асууна байхгүй юу яриад байнаа тамхи татдаггүй шдээ гэхээр гайхаад ухаан алдахнь ээ бүүр савж унамаар, бас манай нэг танил чи анагаахын хүн байнадаа тамхинаас яаж гархуу гэнэ ээ тэгэхээр нь би өөрийнхөө сонссоноор л өөрөөс чинь бүх юм шалтгаална хүн өөрийгөө жолоодож чаддаг болохоор гэсэн чинь уг нь гармаар л байна тэхдээ чадкүйн гээд байсан. Тэгэхээр тэр хүн өөртөө хэр үнэнч нь харагдаж байна гэсэн үг байхдаа. Би угаасаа багаасаа л тамхигүй орчинд өсцийн болохоор ч тэр үү бүр дургүй хүрээд байдгийн ялангуяа бидний үеийн залуус тэр аюулын харангыг дэлдээд явж байна гэж бодохоор залуусын ирээдүйд л их харамсаж байна даа.
No comments:
Post a Comment