
Өнөөдөр их сонин гунигтай өдөр байна өө. Хүн ер нь нэг л амьдрах хорвоод алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлж өөрт хэрэгтэй зүйлийг хийж байх хэрэгтэй ч тэр мөч бүртээ жаргалтай байх хэрэгтэй юм боловуу! Хичнээн их хөдөлмөрлөж амьдралын төлөө зүтгээд зөндөө мөнгө олоод тэр нь эцсийн эцэст юуны төлөө гэдгээ ухаарах хэрэгтэй юм шигээ. Танд хэзээ ч юу ч тохиолдож болно амьдрал гэдэг агуу их бөгөөд таавардлашгүй оньсого шүүдээ тийм болохоор энэ агуу их далайд хэрхэх гэдэг нь таниас л шалтгаална гэхдээ үхэл гэдэг таниас бүр хэнээс ч шалтгаалахгүй азгүй тохиолдлоор хэнд ч тохиолдож болно. Тэр үед хэн нэгэн хайртай хүнээ алдчаад юу ч хийж чадахгүй санаа алдаж бурханд залбирахаас өөрөөр яаж чадахгүй байна гэдэг хамгийн том там юм шигээ. Айдаа хүмүүс минь амьдрах сайхаан гэхдээ хэн хэнийгээ үгүйлж дутаж амьдардаг хорвоод хүн хүнээ хайрлаж л амьдрах хэрэгтэй. Бас хүний хамгийн дотны хүмүүс сэтгэл зүрхэнд нь бие болоод сэтгэлээрээ ямар том орон зай эзэлж байдгийг даанч хэн ч ухаардаггүй юм шигээ тиймээс хүмүүс минь хайртай хүмүүсээ ямарч үед уучилж, хайртай гэдэг үгийг хэлж байх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосоон. Амьддаан бие биенээн хайрлая хүмүүсээ!