Үнэн худал хоёр нь үргэлж мөнх шүү
Үүрдийн жаргал гэдэг нь өнөд байдаг
уу
Хайрын гэгээн сэтгэлийг хайгаад байхад зулрана
Хамгаас онцгой
араншинг мэдэрч цэлмэхсэн
Дахилт:
Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж
мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах
гээд яахав ээ
Үнэнд сөгдөж сайханд ойрхон явья даа
*** *** ***
Буруу зөв хоёроос
булзах аргагүй
Бусдын зовлонг жаргал бүү болгоорой
Захгүй холын мөрөөдөлд
шунаж юунд нь яарна вэ
Заяа тавилан хоёрыг эргэлдэж амьдрахсан
Дахилт:
Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж
мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах
гээд яахав ээ
Үнэнд сөгдөж сайханд ойрхон явья даа
*** *** ***
Халуун хүйтэн хоёрыг харшийг санаарай
Хайрын заяа ирвэл хүмүүн баясана аа
Ээлтэй сайхан бүхнийг олоход ээдрээ байна аа
эрэмгий омголон авирыг бахдаж тэмүүлэхсэн
Дахилт:
Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж
мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах
гээд яахав ээ
Үнэнд сөгдөж сайханд ойрхон явья даа
*** *** ***
Өдөр шөнө хоёр нь ээлжлэн эргэнэ ээ
Өгөөмөр өнгөлөг жаяг нь эрхэм байдаг аа
Цайлган цагаан бодлыг дэвжээн дэврээж жаргаюу
Цаанатай ч наанатай ч амьдралыг эвж дэлгэрэхсэн