Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Wednesday, September 24, 2014

ӨӨДРӨГ ЯВ БҮСГҮЙ МИНЬ

ИХЭМСЭГ БИШ ЭРХЭМСЭГ БҮСГҮЙЧҮҮДЭД ЗОРИУЛАВ... Энэ шүлгийг оюутан байхад МNB-ийн хөтлөгч Оюунбатын уншсанаар сонсож байсын нэгэн эмэгтэй ТВ уралдаанд ирүүлж байсан гэж байсан шиг санагдаж байна. Их сайхан шүлэг
Цэцгийн хуар адил үзэсгэлэн чамд үгүй ч
Цэнгийн цагаан инээмсэглэл байж л таарна бүсгүй минь
Цэвэрхэн төрсөн биеэнд торгоны өнгөөр дарагдаж
Цэх шулуун алхаанд чинь замын цэцэгс бөхөлзөнө
Өөдрөг яв бүсгүй минь
Дарс шиг шимтэй амьдралын охь нь болж амтал
Дурлал шиг ариун хайрын цэцэг нь болж тэмүүл
Хүн шиг хүний төлөө зүрх нь болон амьдарч
Хүсэл шиг хүнийхээ төлөө гол нь болон гэрэлтэж
Өөдрөг яв бүсгүй минь
Асгарсан нулимсны амтнаас зангилааг нь олж ухаар
Алдарсан сэтгэлийн үзүүрээс түшигтэйг таньж уяр
Бүсгүйн заяатай бүтэн байлган түшилцэж
Бүүвэй аялах аялгуундаа орчлон бүхэлд нь уярааж
Өөдрөг яв бүсгүй
минь