Thursday, April 18, 2013
Үнэнд сөгдөж Сайханд ойрхон явъя даа хүмүүсээ
Үнэн худал хоёр нь үргэлж мөнх шүү
Үүрдийн жаргал гэдэг нь өнөд байдаг уу
Хайрын гэгээн сэтгэлийг хайгаад байхад зулрана
Хамгаас онцгой араншинг мэдэрч цэлмэхсэн
Дахилт:
Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яахав ээ
Үнэнд сөгдөж сайханд ойрхон явья даа
*** *** ***
Буруу зөв хоёроос булзах аргагүй
Бусдын зовлонг жаргал бүү болгоорой
Захгүй холын мөрөөдөлд шунаж юунд нь яарна вэ
Заяа тавилан хоёрыг эргэлдэж амьдрахсан
Дахилт:
Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яахав ээ
Үнэнд сөгдөж сайханд ойрхон явья даа
*** *** ***
Халуун хүйтэн хоёрыг харшийг санаарай
Хайрын заяа ирвэл хүмүүн баясана аа
Ээлтэй сайхан бүхнийг олоход ээдрээ байна аа
эрэмгий омголон авирыг бахдаж тэмүүлэхсэн
Дахилт:
Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яахав ээ
Үнэнд сөгдөж сайханд ойрхон явья даа
*** *** ***
Өдөр шөнө хоёр нь ээлжлэн эргэнэ ээ
Өгөөмөр өнгөлөг жаяг нь эрхэм байдаг аа
Цайлган цагаан бодлыг дэвжээн дэврээж жаргаюу
Цаанатай ч наанатай ч амьдралыг эвж дэлгэрэхсэн
Subscribe to:
Posts (Atom)