Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Monday, January 9, 2012

Баяртай хуучин он минь баяртай Түүх болон үлдлээ чи Баяртай хуучин он минь баяртай Дурсамж болон үлдлээ чи

Хуучин онд хийж бүтээсэн зүйл ч ихтэй. Хийхээр үлдээсэн зүйл ч ихтэй сайхан он болж өнгөрлөө. 2011 он бол миний хувьд их олон газраар аялж зугаатай өнгөрүүлсэн сайхан жил болж өнгөрсөн. Баяртай 2011 он. Таны үлдээсэн дурсамж бүхнээр тэжээгдэж, өгсөн сургамж бүрээр ирэх ондоо цэнэглэгдэж амьдарна. Сайн байна уу 2012 он. Өнгөрсөн онд хийж чадаагүй мөн хийхийг хүссэн ч гэсэн амжаагүй, өөрийгөө дарж амьдарсан бүх мөчийг нөхөж ирээдүйд дурсагдахаар амьдрах болно.