Friday, July 9, 2010
Маргааш наадам гээд л баярладагсан.
Жаахан охин байхдаа маргааш наадам гээд л нэг их баярладагсан. Тэгээд л наадмын бэлтгэл гээд тэр үедээ л гоё ганган хувцас авчихаад л нөгөөдхөө наадмаар өмсөнө гэхээс л тэгж их баярладаг байсийн болуу. Одоо бодоход миний балчирхан хүүхэд нас минь яасан ч гоё байсийм бэ дээ. Гэтэл маргааш наадам болох гэж байдаг надад ямарч хариг урвал алгаа нэг сайхан амрах юмсан л гэсэн бодлоос өөр юм алгадаа. Тэгээд бодохоор хүн өөрийн эрхгүй л шат шатандаа хөгширдөг бололтой. Хүн өдөр ирэх тусам нас нэмж ухаан суудаг бас хашир болж бүхий л зүйлээс өөрийгөө хамгаалж бөөцийлж явсаар насыг бардаг бололтой. Тэр багынхаа зан аалийг хэдийдээ ингээд юу ч үгүй алдчихваа гэж бодож байна. Маргааш наадам гээд л их л сэтгэл хангалуун баяр хөөртэйгөөр дүүтэйгээ инээлддэг тэр л балчирхан, гэнэн томоогүй насандаа эргээд нэг очиж наадамлах юмсаан. Маргааш наадам...
Subscribe to:
Posts (Atom)