Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Friday, July 9, 2010

Маргааш наадам гээд л баярладагсан.

Жаахан охин байхдаа маргааш наадам гээд л нэг их баярладагсан. Тэгээд л наадмын бэлтгэл гээд тэр үедээ л гоё ганган хувцас авчихаад л нөгөөдхөө наадмаар өмсөнө гэхээс л тэгж их баярладаг байсийн болуу. Одоо бодоход миний балчирхан хүүхэд нас минь яасан ч гоё байсийм бэ дээ. Гэтэл маргааш наадам болох гэж байдаг надад ямарч хариг урвал алгаа нэг сайхан амрах юмсан л гэсэн бодлоос өөр юм алгадаа. Тэгээд бодохоор хүн өөрийн эрхгүй л шат шатандаа хөгширдөг бололтой. Хүн өдөр ирэх тусам нас нэмж ухаан суудаг бас хашир болж бүхий л зүйлээс өөрийгөө хамгаалж бөөцийлж явсаар насыг бардаг бололтой. Тэр багынхаа зан аалийг хэдийдээ ингээд юу ч үгүй алдчихваа гэж бодож байна. Маргааш наадам гээд л их л сэтгэл хангалуун баяр хөөртэйгөөр дүүтэйгээ инээлддэг тэр л балчирхан, гэнэн томоогүй насандаа эргээд нэг очиж наадамлах юмсаан. Маргааш наадам...

Friday, June 25, 2010

Ажилд ороод нэг жил болчихжээ.

Ажилд ороод нэг жилийн нүүрийг үзчихжээ. Бодоод үзхээр сонин юм шүү. Саяхан л даргын өрөөнд орж танилцаад үүрэг аваад ажлынхантайгаа танилцаж байж билээ. Гэтэл энэ жил тэр хэддээ бүүр дасаад хэлэх гэснээ шууд хэлээд ажил минь ажлынхан минь хоёрдогч гэр бүл болжээ. Хүн гэдэг дасахдаа ч амархан цаг хугацаа ч хурдан юмдаа. Ингээд би нэг жил ажил хийсэн байна шүү. Энэ хугацаанд маш олон зүйлийг сурч мэдэж, маш олон хүний арга эвийг олж ааш араншинг таньж авчээ. Ингээд л ажлаад амьдраад байждээ.
Хөдөрмөрлөх хэцүү ч амттай.