Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Monday, April 13, 2009

Дотуур хувцасаар нь шинжихүй


Бүсгүйчүүдийг өмсдөг дотуур хувцасаар нь бас шинжиж болохыг Италийн сэтгэл судлаачид судлан доорх сонжоог гаргажээ.

Хар өнгө: Хар өнгийн хөхний даруулга, дотоожинд дуртай хүүхнүүд эрчүүдийн элдэв секс туршилтанд нэн дуртай, бэлгийн таашаал амсах нь хамгийн дээд жаргал гэж тооцдог аж. Тэд секст эрх тэгш байхыг хүсдэг гэнэ.

Хөх өнгө: Хөх өнгийн дотуур хувцас өмсөх дуртай хүүхнүүд хавьтагч эрийнхээ идэвхи, бэлгийн чадавхид ихэд найдаж буйг илтгэж байгаа хэрэг аж. Ийм дотуур хувцас өмсдөг хүүхнүүд секст илэн далангүй байж чаддаггүй зориг муутай байдаг гэнэ.

Цагаан өнгө: Цагаан бол хамгийн түгээмэл тархсан ямар нэг онцлох шинж тэмдэггүй өнгө юм. Ихэвчлэн онгон охид болон сексийн амтанд хэт ороогүй хүүхнүүд цагаан өнгийн дотуур хувцсанд дурладаг гэнэ. Мөн цагаан өнгийн дотуур хувцас нь ихэмсэг ааш арашингийн илрэл ч болдог гэнэ.

Улаан өнгө: Улаан өнгө нь маш хүчтэй сэрэл хөдөлгөгч юм. Улаан өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд галзуурсан мэт дурлаж, маш тачаангуйгаар удаан хугацаагаар хамтдаа сексийн жаргал эдлэхийг хүсэмжилдэг гэнэ.

Ногоон өнгө: Ногоон өнгө нь сексийн хувьд маш уйтгартай өнгө аж. Гол төлөв ганц бие ганихарсан хүүхнүүд ийм өнгийн дотуур хувцас өмсдөг гэнэ. Ногоон өнгө нь ердөө ганц нэг удаа хавьтах сонирхлыг илэрхийлдэг байна.

Хүрэн өнгө: Хүрэн өнгө нь ихээхэн бараан өнгө юм. Хүрэн өнгийн дотоож өмссөн хүүхнүүд секст тийм ч дуртай биш гэнэ. Магадгүй секс түүнд сэтгэхүйн дарамт болж байж ч болох. Ийм өнгийн дотуур хувцас ховор байдаг. Хэрэв хүрэн өнгийн дотоож зориуд сонгож авсан бол тэр бүсгүй хайр энхрийллийг хүсэж буйн шинж ажээ. Тэд ойртож хавьтахаас илүү янаглан, илж таалуулах дуртай юм байна.

Шар өнгө: Шар өнгө нь сексийн хүчтэй харьцааг илэрхийлдэг. Шар өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд өөрсдийгөө хуурсан эрчүүдэд маш дургүй аж. Тэд хайртай эрийнхээ зүрхийг зөвхөн өөрөө л бүрэн эзэмдэхийг хүсдэг гэнэ.

Ягаан өнгө: Ягаан өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд нь сексийн мэдрэмж сайтай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, сэрэл нь хурдан хөдөлдөг боловч ёс суртахууны хэм хэмжээнд баригдамтгай нэгэн байдаг ажээ.

Wednesday, April 1, 2009

Нэг хүний блогт байжийхаар нь авчлаа хэхэ.

Атаархагч хүмүн бүрт:
Элгэмсvv загнахаар ихэрхэж бардамнахыг нь яана
Эндvvг нь хэлэхээр ундууцаж бачимдахыг нь яана
Өөрийгөө мэдэхгvй өрөөлийг шvvмжилдэгийг нь яана
Өнөд оршихгvй хэрнээ эдэнд шунахыг нь яана
Эгцлээд хэлж зvрхлэхгvй байж
Эргэж хараад муулахыг нь яана
Илvvчлээд өгч чадахгvй хэрнээ
Эвий хөөрхийг гоочлохыг нь яана
Хvрч чадаагvй оргилд нь хөл тависан нэгнийгээ
Хөмхий зуун байж өөлөхийг нь яана
Амьдрал гэдэг агуу шvv атаархагч минь
Аглаг их хорвоод ухаалаг оршиж хайрлаач