Friday, March 27, 2009
Friday, March 13, 2009
Манайхаан залхуурлыг таягдан хаяъя

Залхууг ялахын тулд шууд шийдээл босоол хийх гэсэн юмаа хийж эхлэх хэрэгтэй. Ээдээ тэхгүй л бол тэгээл нэг мөсөн тэр газраа хэд ч хонож мэднэ шүү энэ хүн гэдэг амьтан.
Тэгээл маргааш маргааш гээд байвал монголын байтугай дэлхийн маргааш дуусахгүй гол нь зөвхөн тэр хүний хувьд л шүүдээ гээд л бодохоор аймаар шүү. Тэр хүнтэй яг ижил даалгавар авсан залхуураагүй хүмүүс түүнээс хэдэн зуун жилээр түрүүлээд явцан юм шиг санагддаг шүү дээ. Тийм болохоор хүмүүс минь залхуурлыг ялан дийлэх хэрэгтэй түүнд авах юм нэг ч үгүй шүү. Яг л тамхи шиг л алхам алхамаар хүнийг шулан мөлжиж эхлээд бие организмыг дараа нь тархи, бодол, сэтгэлийг нь хүртэл идэж эхлэдэг юм шиг ээ ажиглалтаар хэхэ...Хүн бүрт л уг нь залхуурах сайхан байдаг л даа. Надад ч бас таалагддаг ч гэсэн энэ талаар нэг л хөндөх хэрэгтэй юм шиг санагддаад л сэтгэгдлээ бичлээ манайхан.

Wednesday, March 4, 2009
Миний ээж Миний бурхан
Арвайн түмэн түрүүгээр бороо орсоноос нэг нь зүүний үзүүр дээр тогтохтой адил хүн болно гэдэг энэ гайхамшигт хувь тавиланг өгсөн тандаа баярлалаа.Мөн ариун сэтгэлт, мөнхийн хайрыг түгээгч сайхан ээжийн үр болгож өгсөн бурханд ч бас баярлалаа.
Хүний амьдрал богинхон мэт авч хичнээн урт вэ. Өглөө бүрийн алтан нарыг тосоход хүнд хангалттай хичнээн урт хугацаа сар өдөр байна вэ. Гээд бодхоор амьдрал дэндүү урт мэт авч эргэх амьдралын олон олон хоногуудад бид эргэн тойрноо, дотно бүхнээ хайраар, сэтгэлээр, амар амгалангаар баярлуулж нэг л чаддаг болов уу?. .Энэ орчлон дээр хүн болж бүрэлдэн тогтох тэр л мөчөөс дандаа хамт байдаг ээжий гэдэг бурхний тухай ярьж байна. Бурхан энэ ертөнцөд амьдрал бэлэглэдэг шиг, ээжий үр наддаа амьдрал бэлэглэсэн ачтан билээ л....
Ээжийгээ бид хайрлаж чаддаг болов уу?Намайг жаахан байхад залуухан байсан ижий нэг л өдөр буурал сууж санчиганд нь хяруу унасан байх юм. Намайг жаахан байхад сайхан байсан ижий нэг өглөө харахад он жилүүдийн нугалаас магнайд нь сууж урт өдрүүдийн тоос харцанд нь буусан байх юм. Гэнэт ухаан орох шиг ээжээ би чинь таньдаа хайртай шүү гээд хэлчихмээр.... Гэлээ ч хайртай ганцхан ижийгээсээ үгээ харамлаад ажил төрөл амьдрал, өнөөдөр маргааш гээд л хутгалдах амьдралын тоостой өдрүүдтэй хамт ижийгээ мартан, эргэж очихоо мартан алсад явсан байх.Хорвоо дээр ач нэхдэггүй цөөхөн зүйл байдгийн нэг нь эхийн хайр элбэрэл юм гэсээн.
Ээжийгээ би баярлуулж чадаагүй ч ижий надаас энэрэл нэхэхгүй бурхан гэлтэй. Үйлийн үр дээр тогтдог хорвоо атал, өгөх авахын дэнсэн дээр тогтдог амьдрал атал, ижий яагаад хүүгээсээ хайр нэхэдэгггүй юм бэ, эх хүн яагаад үрээсээ ачлал нэхэхгүйгээр буурал хорвоогийн жаргах нарыг даган, будант үүлсийн сүүдрийг даган оддог юм бэ. Чамайг хайрласаных нь төлөө хайрлах, чамайг баярлуулсных нь төлөө баярлуулах өгөх авахын дэнс эх үрийн харицаанд үйлчилдэггүй нь гайхалтай. Бурхан хүртэл өөрийг нь хайрласаных нь төлөө хайр бэлэглэдэг атал ижийн хайр ямар ч төлөөсгүй, амьдралаас илүү амьдрал, амьнаас илүү амь ай тэгээд илэрхийлж боломгүй хайр буюу. Хариу нэхэхгүй хайрыг л хайр гэж жинхэнэ утгаар хэлэх бол эхийн хайрыг энэ орчлонгийн жинхэнэ хайр гэж би хэлнээ.Нартай өдрөөр сэтгэлдээ гунигтай бэдэрч явахад минь миний төлөө уйлж суудаг ээжий, сартай шөнөөр ч зүрхэндээ баяртай миний төлөө дуулж суудаг ээж, уртаас урт өдрүүд шиг уртаас урт шаргалхан замыг ширтэн хүүгээ ирнээ гээд хүлээж суудаг байх даа. Энэ насны хайр, эгнүүлэн зүйрлүүлж боломгүй их ач ивээлээ эх хүн бидэнд өгчихөөд эргэж ирэхийг нь харин нууцхан хүлээдэгээ өөрөө ч мэддэггүй хүлээж л байдаг байх. Баавгайтай ганцхан чихрэнд л баярлах, бүр юу ч үгүй очиход минь үнсэхдээ хүртэл үр минь ирлээ гэж баярлах ижий бид хайрлаж чаддаг болов уу. За яахав за яахав гэж ээждээ хийж өгөх бүх зүйлсийг хойшлуулдаг үр бидний сэтгэл дэндүү хүйтэн. Үнэндээ ижийгээ баярлуулах хүслээр ч хүн бүхэн дүүрэн байдаг ч нэг өдөр томоос том байшин, нэг сайхан машин тэрэг ахуйд л байдаг арчаагүй бүхнийг мөрөөдөн ижий дээрээ сайхан машинтай очихыг мөрөөдөн, ижийгээ сайхан байшинд дулаан байлгахыг мөрөөдөн явдаг эр хүн орчлон дээр олон. Даанч хүссэн бүхэн санаснаар болдоггүй энэ л хүний хорвоод хүсээд олох гэсэн зүйлээ олоогүй байхад байгаа ганцхан ижий чинь байхгүй болчихсон байх вий дээ. Эх хүнд унаа мал, дулаан байрнаас илүү үр нь ирж үнэрлүүлэх үнэндээ санасан сэтгэлийг нь дэвтээхээс сайхан зүйл үгүй шүү дээ. Ижийгээ бид хайрлаж чаддаг бил үү.Зүгээр л ижийдээ оч хэдийнэ нас чинь явсан ч та ижийдээ нялх үр нь билээ. Зүгээр л ээждээ оч аяга ч болов халуун цайг нь чанаад өг өө. Хөгширхөөрөө хүн илчгүй болчихдог юм аа хөл гарыг нь л дулаацуулаад өг, Дэндүү гэмээр зүйлийг мөрөөдөн ижийгээ баярлуулна гэж бүү бодоо. Дэргэд нь л байж санааг нь амраа, Нас нь явахаар хүн хүүхэд шиг болчихдог юм аа. Амандаа хийж бай гээд жаахан чихэр жимс аваачиж өг, өөрөө ч тэр амандаа хийлгүйгээр өрөөл бусдыг гэж баярлан хүү минь өгсөн гэж дайлдаг юм аа. Хүний үр ийм байдаг гэж гайхуулдаг юм аа. Ижий л болсон хойно доо үр хүүхдээрээ гайхуулах хүсэл эмэгтэй хүн бүхэнд байдаг юм аа. Нэг л сайхан нартай өдөр гэлтгүйгээр байгаа л бол ижийгээ баярлуулаарай, байхгүй болчихвол чи хаанаас олж баярлуулна гэж хайж очих билээ. Орчлонгийн мөнхийн усыг тэврээд ч олж чи ижийгээ олж очихгүйгээс хойш дэргэдээ байхад нь амжиж хайрлаарай. Дэрэн дээрээ нойргүй ээж хүн хүүгээ хүлээдэг юм билээ.Маргааш гэлтгүй одоо л амжиж ижийгээ хайрлаарай... ээжээ хүү нь таньдаа хайртай гэх үгийг магад одоо л хэлээрэй. Амжиж бүгдээрээ ижийгээ баярлуулья, үгээ хүртэл хүргэж чадахгүй бүрэг монгол зангаа хаяаад зүгээр л очоод духан дээр нь ганцхан удаа үнсээрэй. Ээжээ хүү нь таньдаа хайртай гэж хэлээрэй. Ээж нь баярланаа. Зуун өглөөний шүүдрийн усыг нийлүүлж цай чанаж өгсөн мэт баярлана, Зун намар өвөл хавар жилийн дөрвөн улирал чилтлээ хүүгээ хүлээгээгүй юм шиг баярлана. Ижийгээ нэг баярлуулаарай. Ижий чинь чиний төлөө урган мандах наранд цайныхаа дээжийг өргөдөг болохоор чи сайн яюаа юм. Ижий чинь чиний төлөө сэтгэл зүрхээ зомниулдаг болхоор чи зовохгүй яваа юм. Ижий чинь чиний төлөө өвлийн шөнийн уртад нойргүй хонон санаагаа зовоож байгаа учир чи бүтэн нойртой яваа юм.
Алдаж эндэхийн цагт чамайг гэдэг
Ариухан сэтгэлт бурхан ээжийгээ
Ахархан заяаны замбуулинд
Амжиж үртэй хүн гэдгийг нь мэдрүүлээрэй
Үгээ сэтгэлээ битгий нуугаарай
Үнэн зүрхнийхээ хайрыг мэдрүүлээрэй
Зүүний сүвэгчээр л урсах он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ээжээ гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн үрдээ урт насалж хайрлаарай.

Subscribe to:
Posts (Atom)