
Сэтгэлдээ нартай яваа нэгнийгээ
Сайхан халуун урмын үгээр тэтгээрэй
Асаж байгаа галын дөл дээр
Усан нулимс унагахгүйгээр
Алтан нарыг чиглэн хамтдаа ургаарай
Атаархлын бараан сүүдэрт даарахдаа
Андынхаа мөрөөр чангахан тэврээрэй
Дэмээр эвлэрэх хорвоод биесээ
Түшиж шөнөөр ч саран гийдэг юм шүү дээ
Хүн өөрөө хайрын ургамал
Хайр өөрөө сэтгэлийн бурмаар
Тэжээгдэж
Тэтгэгдэж ертөнцөд амьдрах хүчийг олж авдаг юм шүү дээ
Мөнх амьдрах бишдээ хүний хорвоо дээр
Мөрөөдлөөрөө чи тэр бүхнийг бүтээгээд
Өнгө өнгийн жаргал бүхнийг
Өрөөл бусдад түгээгээрэй
Өөрийн гэсэн бүхнээ мөнхлөн үлдээгээрэй
Хайр дурлал аз жаргал бүхэн бидний замд
Гараа өргөөд чамайг намайг хүлээж буй
Хаймгийн гол нь чи тэр бүгдийг
Халуун сэтгэлээр тосож аваад
Хан тэнгэрийн нартай цуг мандаарай
Хүний амьдрал тэр чигээрээ гайхамшиг
Хүрэх газар хол юм шиг ч ойрхон байдаг юм шүү
Сайн явахад минь атаархал биш
Халуун сэтгэлээр тэтгээрэй