Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Tuesday, May 20, 2008


Уйлахад нулимсыг минь арчих
Уйтгарлахад гунигийг минь хуваалцах

Баярлахад сэтгэлийг минь сонсох

Баашлахад зангийг минь мэдэх

Тэнгэр ниргэж тэнгис эргэсэн ч бид найзууд

Хазгай гишгэж хальтирч унасан ч бид найзууд

Хайрандаа шатаж ханиа сонгосон ч бид найзууд
Үрээ үзээд үхлээ хүлээсэн ч бид найзууд
Тэнгэрлэг бүхний дээд нь байгаарай
Тэмүүлэх зүрхний найз минь байгаарай

Нартад түгсэн мичид байгаарай

Насан туршын найз минь байгаарай

Намар намрийн зүүдэнд дандаа чи минь ирдэг
Намайг биш тэр охиныг ширтдэг
Зөөлөн зөөлөн нулимс гуниг аргадан асгарахад
Зөндөө хүлээсэн хайраа яахаа би мэддэггүй

Өөдөөс минь мишээгээд ирэхдээ зүрх жаргаан догдлуусан

Өр зүрхий минь цохилтонд хайрын лугшилт нэмсэн

Өөдгүй хайрын залуу чи зүрх тарчлаан зогсохдоо

Өөр хүнийх гэдгээ харцанд минь шивнэхгүй яасан юм бэ?

Тиймээ би чамайг санаад байна болохгүй
Тэнгэрлэг хайрын баланд согтоод байна болохгүй

Зүрх минь зөвхөн чиний төлөө цохилоод байна бас л болохгүй

Зүүд минь ердөө чиний талд зүтгээд байна бүр болохгүй

Болохгүй ээ бүгд болохгүй
Борооний дараах солонго өмнө нь гарч болохгүй

Бусдынх болохоор чи минийх байж болохгүй
Бүр илүүтэй нь учрах магад би ингэж ч болохгүй

Орхисонд минь уучлаарай


Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь
Урсах нулимсаа арчин байж чамайгаа орхисон шүү
Уйтгарлаж буй сэтгэлийг минь чи ойлгож байгаа болов уу
Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь

Өршөөгөөрөй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь
Өдөр шөнөжингүй чинийхээ тухай бодон байж чамайгаа орхисон шүү
Өнчин зүрхэндээ шаналсаныг минь чи мэдэж байгаа болов уу
Өршөөгөөрөй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь

Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой
Нандин энэ хайраа нандигнаж чи минь хадгалж яваарай
Нарт ертөнц дээр хамгийн сайхан аз жаргалыг олж аваарай
Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой

Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үү
Зурвас бичин чамдаа би үлдээсэн, үг бүрийн ойлгож уншаарай
Зүүгээр шивүүлсэн мэт зүрх минь агуу ихээр шаналлаа
Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үү

Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна
Идэр залуу насандаа анхны хайраараа чамайгаа хайрласандаа баяртай
Инээд хөөрөөр бялхаж аз жаргалтай байсан хоёулаа
Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна

Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй
Амьдралын хар цагааныг чи минь одоо ухаарч ойлгоорой
Аз жаргалтай мөчөө бодог амраг намайгаа дурсаарай
Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй

Диваажин гэж байдаг юм байна хайрт минь
Далавч ургуулаад чамдаа нийсэн очихсон
Дэргэдээс чинь харж байв ч, цугтай байж чадахгүйн
Диваажин гэж байдаг юм байна хайрт минь

Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал
Тэврээд авья гэхлээр бидний дунд нэгэн том хана
Түшиг болон нууцханаар чамдаа би чинь тусалья
Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал

Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй
Бурхан биднийг салгаагүй бол цугтай энэхэн хорвоог илээх байсан
Булбрайхан гарийн атгаад хэзээ ч ахин тавимааргүй байна
Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй

Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй
Хун шувууны нэг нь нуураа орхиод нисэн одлоо
Хоргодон байж чамаасаа би үүрд хагацлаа
Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй

Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзийдаа
Шивнэн байж хайраа чинийхээ чихэнд хэлийдээ
Шиврээ бороо болон чамдаа би чинь хүрийдээ
Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзая даа

Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ
Алтан нартай цуг чинийхээ дээрээс гийе дээ
Амраг чамдаа үнэн сэтгэлээсээ хайртай шүү
Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлэгээрээ илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдраарай
Сартай тэнгэрлүү харах болгондоо сэмхэн миний тухай бодоорой
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлэгээрээ илгээе

Миний дуртай дуу


Энэ дууг сонсохоор нээх гоё сэтгэл тайвшраад ч байх шиг санагддийн ая, үг үнэн тасархай. Сараа: Тэр намайг дурсдаг болов уу!
Тэр намайг дурсдаг болов уу
Тэр намайг үгүйлдэг болов уу
Тэртээх өдрүүдийг санадаг болов уу
Тэмүүлсээр учрахсаныг мэддэг болов уу
Үргэлж тэр миний сэтгэлд
Үүрийн зүүдэнд үдшийн болзоонд
Үгүйлэх бүрдээ дурсамжаар учирч
Үнэнийг би салхинаас хайлаа
Дахилт: Зүүд нойрыг минь ганцаар хулжааж
Зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүсээд
Зүгээр л түүндээ дурсагдахыг хүсээд би
Улирал бүхэн өөрийн өнгөтэй
Учрал бүхэн өөрийн дурсамжтай
Залуу нас шиг дэрвүүн зунаар
Залуу нас шиг дэрвэж явсан
Тэр намайг дурсдаг болов уу
Тэртээх өдрүүдийг үгүйлдэг болов уу
Дахин бид хоёр учрах болов уу
Догдлон байж уулзах болов уу
Дахилт: Зүүд нойрыг минь ганцаар хулжааж
Зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүсээд
Зүгээр л түүндээ дурсагдахыг хүсээд би
Тэр намайг дурсдаг болов уу


Monday, May 19, 2008

Далай багшийн мянганы сургаал

Би энэ сургаалыг ээжийн календарь дээрээс уншиж байсан тэгээд л хайгаад л байсан чинь сая venus-tsoom гэдэг хүний блог дээрээс уншаад их л олзуурхлаа. За та бүхэн уншаад ямар агуу зүйл гэдгийг нь ойлгох байхаа.
1. Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана.
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3 - н зарчимыг мөрд.
4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.
5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай.
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8. Бусадтай нээлттэй бай , гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.
10. Нэр төртэй сайхан амьдар . Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань , таны амьдралын тулгуур , суурь мөн.
12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
13. Газар дэлхийтэй эелдэг харьц.
14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч.
15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.
16. Юуг орхиж , юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ.

Эдгээр нь шинэ мянганы босгон дээр Далай ламын айлдсан сургааль үгс болой .
Сэтгэл оюундаа тунгаан хичээвээс магад таны амьдрал дээшлэх буй за !


Tuesday, May 13, 2008

Амьдралын бичигдээгүй хууль

Гутранги хүний хууль
Сайнаар эхэлсэн юм муугаар дуусдаг. Муугаар эхэлсэн бол бүр ярилтгүй. Энэ ажил хөнгөн гэвэл хүнд ажил байдаг. Хүнд ажил гэвэл бүр хийх боломжгүй гэсэн үг.
Лерманы технологийн хууль
Техникийн ямар ч асуудлыг мөнгө, цаг хугацаа хоёр л байвал шийдэж болно.
Тулгамдсан цагийн хууль
Ямар нэг ажил хугацаандаа амжаагүй боловч дахин хийхэд хугацаа хангалттай байдаг.
Бубын хууль
Бүгдийг орвонгоор нь эргүүлж байж хайсан зүйлээ олно
Фортений хууль
Өөдрөг үзэлтнүүд онгоц бүтээдэг бол гутранги үзэлтнүүд шүхэр зохион бүтээдэг.
Линчийн хууль
Үйл явдал муугаар эргэхэд бүгд арьсаа боддог.
Эванс ба Бьерний хууль
Ямар нэг золгүй зүйл тохиолдоход түүнийг урьдчилан мэдсэн их мэдэгч заавал байдаг.
Илрүүлэлтийн хууль
Нууц нэгэн зүйл хэзээ нэгэн цагт илэрдэг.
Хелрангийн хууль
Хүлээж чадвал муу зүйл аяндаа өөрөө алга болно.
Хир хадгалагдах хууль
Нэгийг цэвэрлэж нөгөөг бохирдуулдаг
Вейлерийн хууль
Өөрөө гүйцэтгэдэггүй хүнд хийж чадахгүй ажил гэж үгүй.
Шинэ хууль
Хэрэв таны өндрийн харайлтын багт ялалт хэрэгтэй бол хоёр метр дээгүүр гарах нэг л хүн хэрэгтэй болохоос нэг метр дээгүүр гарах хүн хэрэггүй
Джексоны хууль
Шинэ санаа бүгдэд ойлгомжтой болоод ирэхэд түүнийг өөрчлөх цаг аль хэдийн болсон байдаг
Беллингсийн хууль
Ихэнх бэрхшээлийн үндэс нь бид үгүй гэхээсээ илүү за гэж хэлсэнтэй холбоотой
Ропжерийн үүсгэл үнэн
Бүгд тэнэг мунхагууд. Гэхдээ салбар бүртээ
Ричардын дүрэм
Удаан хадгалсан бол хаях цаг болсон
Хаясны дараа хэрэг болдог
Мескимений хууль
Ямар нэг зүйлийг гүйцэтгэхэд цаг хугацаа хүрэлцдэггүй ч засаж янзлахад хангалттай олддог.
Паркинсоны хоёрдугаар хууль
Орлогыг гүйцээхийн тулд зарлага байдаг
Грехэмийн хууль
Энгийн асуудлыг шийдэхэд амар. Чухал асуудлыг хэзээ ч шийдэж чаддаггүй.
Хеопсын хууль
Ямар ч ажил төлөвлөсөн хугацаа, төсөвтөө багтдаггүй.
Поттерийн хууль
Барааг сурталчлах хэмжээ түүний өртөгтэй урвуу хамааралтай.
Мерфийн дулааны хууль
Даралтанд байгаа бүх зүйл амархан мууддаг.
Паддерийн хууль
Сайнаар эхэлсэн зүйл муугаар төгсдөг. Муугаар эхэлбэл бүр дампуурдаг.
Стокмайерийн теором
Ямар нэг зүйлийг хийхэд хялбар санагдвал хэцүү, хэцүү мэт санагдвал хийх боломжгүй гэсэн үг.
Джонсоны гуравдугаар хууль
Хэрэггүй гээд хаясан сэтгүүлд танд яг одоо хэрэгтэй мэдээлэл байсан байдаг
Джонсон ба Лэрдийн хууль
Шүд баасан гарагийн оройноос л санаатай юм шиг өвдөж эхэлдэг
Харперс Мэгэзин сэтгүүлийн хууль
Алга болсон зүйл шинээр худалдаж авсны дараа олддог
Уотергейтийн хууль
Засгийн газар авилгад автсан тухай дандаа өнгөрсөн цаг дээр л ярьдаг
Мерфийн хууль
Ямар нэг золгүй явдал тохиолдох ёстой бол тохиолдож л таарна.
Чизхолмын хоёрдугаар хууль
Хэрэв ажил үйлс амжилттай явж байвал ойрын хугацаанд ямар нэг зүйл тохиолдоно


Хайр дурлал гэхээр ганцхан байдаг гэж бодох нь том төөрөгдөл юм.


Хайр дурлал гэхээр ганцхан байдаг гэж бодох нь том төөрөгдөл юм. Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш хүмүүс хоорондын хамгийн сэтгэл хөдлөм харьцаа болох хайр сэтгэлийг ажигласны үр дүнд нэлээд хэдэн зүйл болгон хуваажээ.

1. Агапе.

Цэвэр ариун, Гэнэт асч, хэмжээ хязгааргүй хайрлан бүгдийг нь уучилж байдаг ч удаан үргэлжилдэггүй. Энэ мэдрэмжийн эрхэнд орсон хүмүүс мэхлэгдсэн байх нь олонтоо. Дурлуулсан этгээд нь цаадахыгаа өөрийнх нь төлөө юу ч хийхэд бэлэн байгаа гэдгээр нь далимдуулан ашиглаж эхэлдэг. Гол төлөв анхны хайр ийм байдлаар өрнөдөг.

2. Строге.

Нөхөрлөл, хайр сэтгэл. Олон бэрхшээлийг даван удаан өрнөдөг бөгөөд хэр баргийн мэхлэлт нурааж чадахгүй байх нь цөөнгүй. Харилцан бие биенээ хүндлэх, халамжлах дээр тогтдог. Тэр болгон гэрлэлтээр дуусдаггүй ч гэлээ энэ мэдрэмжийн төлөө амьдрахад харамсах зүйлгүй.

3. Прагма.

Тооцоотой хайр. Хосууд нэг нэгнийхээ зан ааш, ухаан, орлого, нийгмийн байр суур зэргийг удаан судалж байж ухамсартайгаар сонголт хийдэг. Ийм мэдрэмж цаг хугацааны явцад хосуудын бат бэх гагнадаг жинхэнэ үнэнч хайр сэтгэл болох нь цөөнгүй.

4. Дон.

Анхны харцаар үүсдэг солиотой мэдрэмж. Асар их таашаал, аймшигтай гачлалтай хоёр ээлжлэн байдаг мэдрэмж. Дурласан хүн өөрөө ч зовж цаад хүнээ ч зовоож байдаг. Үр дүнд нь өөрөө юу ч үгүй болтлоо шатаад дуучихгүй бол маш их сэтгэл гутралаар дуусдаг. Үүнийг мэдрэлийн саатал гэсэн ч болно.

5. Людус.

Хайр дурлал болж тоглох. Хосууд сэтгэлийнхээ цэвэр ариун гүнд гэхээсээ илүүтэйгээр гадаад үзэмж, шоунд анхаарах. Санах мартахад ядах юмгүй. Хөнгөхөн сайхан мэдрэмж гэж болно.

6. Эрос

Бэлгийн дур хүсэл. Ийм төрлийн дурлал голдуу эрчүүдэд байдаг. Гэхдээ хүсээд байсан цайзаа эзлээд авмагц дур нь ханаад сэтгэл нь унтарч үгүй болно. Мэдээж хэрэг энэ үед өөр нэг цайзыг эзлэх хүсэл төрж эхлэнэ.

Эдгээрийн дотроос агапе, дон хоёр нь хамгийн аминд халтай гэж үздэг. Эхнийх нь дурласан хүнд өөрт нь халтай байхад 2 дахь нь дурласан дурлуулсан гэлтгүйгээр эргэн тойрных нь бүх хүмүүст халтай байдаг ажээ.

Wednesday, May 7, 2008

Сүнс - Амраг хосын нүд адилхан байдаг

Үгээр хэлэхийн аргагүй сэтгэл гэж байдаг юм
Үнэндээ тэр нь хайр байдаг
Омголон хүлэг шиг тэр л хайрыг
Орчлон нэг л удаа бидэнд илгээдэг юм
Дахилт:
Зүггүй зангаар битгий гүй
Зүгээр л бие биенээ хүндэл
Амраг хоёын нүд адилхан байдаг
Хайр гэдэг хамгаас ховорхон ч
Хажууд байдаг жаргал юм шүү
Алив бүгдээрээ нүдээ харцгаая
Харцаар хэлж болдог итгэл сэтгэл гэж байдаг юм
Хамгийн жаргалтай нь тэр байдаг
Тэнгэрийн хүлэг шиг тэр л хайрыг
Тэрхэн эгшинд бурхан бидэнд илгээдэг юм
Дахилт:
Зүггүй зангаар битгий гүй
Зүгээр л бие биенээ хүндэл
Амраг хоёын нүд адилхан байдаг
Хайр гэдэг хамгаас ховорхон ч
Хажууд байдаг жаргал юм шүү
Алив бүгдээрээ нүдээ харцгаая
RAP MG:
Надруу сайн хараад хайраа нэг сайн
Өөрийн орон зайг бүхнээс илүү мэдэрч бай
Хэзээ тэр цагт энэ цагт бүх юм сайхан байх болно
Чамдаа хайртай сэтгэлээрээ өөрийн хайрыг хайж олно
Аа тэгээд за тэгээд бүр ер нь байсхийгээд
Бие биенээ хоёул хайрлаж дурлаж байсан цагт итгээд
Хайр гэдгийг мэдрэх гэж хүн болж ирдэг нь лав
Хажууд байгаа өөрийн хайрыг бусдаас илүү хайрлаж яв
Амраг хосын нүд тунгалаг харц адилхан байдаг
Борооны дараа үүл нүүгээд тэнгэр цэлмэн цайдаг
Сайхан харцаа бүхнээс буруулж бүү нуу
Ариун бүхний тухай захиас энэ миний дуу
Дахилт:

Миний дуртай дуу

Энэ миний хамгийн дуртай дуу яагаад ч юм аль арван жилд байхаасаа л сонсдог дагаж дуулдаг байлаа. Манай 10 жилийн Энхүүш гээд найз маань анх сонсгож билээ. Сонсоход сэтгэлд нэг ойр байх шиг санагддаг юм өө. Бас аливаа юм цаг хугацаатай байдаг гэж боддог миний үзэл бодолтой нийцдэг болохоор л таалагддаг юм. Заза нэг өөр байдгиймаа
Сүнс - Цаг нь болоогүй хайр

Хатаж гандсан намрын цэцэгс шиг
Хайр минь чи юунд гуниглаав
Хавартаа эргээд ургах болохоор
Харамсаж огтхон ч шаналах хэрэггүй
Сэтгэлд үлдсэн хэнзхэн дэлбээ
Сэрүүн шөнөөр эргэн сэрнэ ээ
Түрхэн зуурын зовлон мартагдахад
Тэвэр тэвэрээр сарнай чамаас ургана
Дахилт:
Тэр цагт бүгд чамайг харна
Тэнгэрийн од ч бас чамд дурлана
Цаг нь болоогүй учирлын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй
Цаг нь болоогүй учирлын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй
Хүсээгүй зовлонгийн үүд хаагдахын цагтъ
Хүслийн чинь зоргоор хайр дэлбээлнэ
Мартагдах шахсан чиний дурлал
Маргааш болоход ховорт тооцогдоно
Ирээгүй хайрын төлөө чи минь
Эхэр татан уйлах хэрэггүй
Хүсэн хүлээж ирсэн хайр чинь
Хүний орчлонд өөрөө ч чамаас
Дахилт:
Энэ л үед бүгд чамайг дурсан
Энхрий цэцэгс ч бас чамд дурлана
Цаг нь болоогүй учирлын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй
Цаг нь болоогүй учирлын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй

Миний дуртай дуу

Tuesday, May 6, 2008

Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл


Энэ киног жоохон байхдаа л аймаар үздэг байлаа. Ер нь нилээн сайн хийгдсэн кино гэж боддиймөө сая харин www.этгээд.ком дээр байхаар нь бүр гоё санагдаад л хэхэ зургийг нь тавьчлаа. Одоо ч үзсэн гоё л санагдана өө. Ёстой үнэн гоё кино

Д.Төрбат:Сүү шүлэг

Ааштай орчлонгийн алган дээр
Аньсага нээхэд ижий байв
Наадамтай зуны гурван сардаа
Над руу шивэрсэн сvv байв
Нvгэлд дальдарч, буяанд залбирч
Нvдээ нээхэд ижий байв
Сэрvvн намрын гурван сардаа
Сэтгэл рvv цутгасан сvv байв
Бvдрэхэд цуг шалбарч
Бvлээрэхэд цуг євдєж
Бvдгэрсэн заяаг ариулж урссан
Бvvвэйн дуутай сvv байв
Гал элдэж, тулга тойроход
Гараа тоссон ижий байв
Зvvдэн євлийн гурван сардаа
Зvрх рvv бударсан сvv болов
Жин одтой тэнгэрт цацал оршоож
Жийжvv дєрєєн дээр ерєєл vлдээж
Жил сараар урсаж одсон ижийгээ
Урсаж асгарсан бие сvv
Ундарч урссан би сvv
Шивнэсэн маани, залбирсан чулуунаас
Ширгэсэн хєх, ивэлсэн зvvднээс
Шивэрч эхлээд шируvсч асгарсан
Би сvvБага насанд минь
Бараан юм байгаагvй
Цочиж сэрсэн зvvд хvртэл
Цалгиж асгарсан сvv
Алдаа минь хvртэл
Алдаж асгасан сvv
Биширсэн сэтгэл минь сvv
Бичсэн шvлэг минь сvv
Билиг авьяас минь сvv
Би єєрєє сvv
Дэлхий анх эргэхэд
Дэвсэж єгсєн эхийн сvv би
Дээдэс анх тєрєхєд
Дэнсэлж хєхvvлсэн эхийн сvv би
Сvлд шvтсэн сvvн ээжээс
Сvv шиг урссан хvv би
Сvv явсаар дуусна
Сүлж явсаар уусна
Хvvхэд чинь тєрєхєд
Хадагтай байх сvv би
Хvv чинь гэрлэхэд
Хамтдаа байх сvv би
Ирэхийн чинь бараанаар
Инээд алдан асгарч байдаг би сvvн бороо
Итгэхийн чинь заяанаар
Ирмэж алслан задарч байдаг би сvvн гялбаа
Мєчєєрхєл анх vvсэхэд
Мєємєндєє гашлаагvй цагаан сvv би юм
Аз ихэрлэхийн цагт
Алд хадган дээр залаарай, тэр чинь би
Амьсгал огтлохын цагт
Аягалж амсуулаарай, тэр чинь би
Би сvv
Дэлгэж барьсан хадагны чинь
Зол баярыг хуваалцах, би сvv
Дэрлэж унасан чулууны чинь
Зовлон гунигийг хуваалцах, би сvv
Би сvv
Хучиж унтах шороонд чинь
Хур даллан шиврэх би сүүн цацал
Хувилж тєрєх одонд чинь
Хувь заяа шивших би сvvн тахил
Бишрэл сvжиг минь сvv
Билэг авьяас минь сvv
Бичсэн шvлэг минь сvv
Бие сэтгэл минь сvv
Би єєрєє сvv
Харанхуйг гэрлээр сvлнэ
Хагацахуйг учралаар сvлнэ
Харамсахуйг баяраар сvлнэ
Хан орчлонг єєрєєрєє сvлнэ
Би сүү

М.Билэгсайхан:Эх орны минь босго єндєр

Харийн хvн та шvлгийг минь сонс
Хатуу байж мэднэ шvv
Монголчууд гэдэг чинь
Намхан нуруутай номхон зантай улсаа гэвч
Монгол гэдэг чинь
Нар дурлаж єдєржин саатдаг эх орон
Сар дуншиж шєнєжин мэлмэрдэг ээж орон
Манай нутагт очихдоо та даарч мэднэ ээ
Малын арьсаар хийсэн хувцсыг нь авч ємсєєрєй
Дулаахан байдаг юм
Магадгvй бас халууцаж мэднэ
Магнаг єндєр уулсын оргил юунд нь гараарай
Монгол гэрийн босго єндрєє єндєр бєхийж ороорой
Монгол тєрийн цааз хатуу хатуу бvтэн сонсоорой
Эрдэнэ нуумал нутагт минь эвтэйхэн гишгээрэй
Эцэг дээдсийн минь онгонд ёс тєртєй мєргєєрєй
Тэгвэл тэнгэр єршєєнє
Тивийн цаадах гvрэнд монгол баярлана
Бие гуа бvсгvйчvvдээр минь нvдээ л хужирлаж яваарай
Би чамд хайртай гэж битгий худлаа хэлээрэй
Аминдаа бол холын хvн та
Амрагаасаа ч илvv хайртай шvv дээ
Монголчууд гэдэг чинь
Бор газар, цэнхэр тэнгэртэй ноён хvмvvс
Босоо цагаан сvлдэн хийморьтой хаан хvмvvс
Унасан газар, харсан тэнгэртэй уян хvмvvс
Уух дарс, суух нєхєдтєй учрал хvмvvс
Дэлхйиг эзэгнэсэн тvvхтэй хvмvvс
Дэрлээд унтах чулуутай хvмvvс
Дэргэд минь учрах ханьтай хvмvvс
Дээлийг минь ємсєх удамтай улсаа
Унаган газартай хvмvvс
Харсан тэнгэртэй гvрэн
Харин хvн та манай нутагт зочилж бай
Харин бид эх орондоо таныг урьсан эзэн байна
Эх хэлээр минь хазгай битгий яриарай
Эх орон дээр минь хатуу битгий гишгээрэй
Харин та шvлгийг минь сонсов уу?
Хатуу байгаа биз дээ?
Эх орны минь босго єндрєє єндєр бєхийж ороорой
Эх Монголын минь цааз хатуу хатуу
Бvтэн сонсоорой

М.Билэгсайхан:Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр нєхрєє та нар хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Хэл нь тагнайгаа олохгvй тультчиж
Хєл нь дэлхийгээ олохгvй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж
Халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа л лав гарахгvй шvv дээ тvvнээс чинь
Яахав дээ хєєрхий шараа тайлахыг нь vлдээ
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Эх орон чинь эзгvйрнэ
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод
Єєрийг чинь ээж бологсон
Эрийн тэнгэр шvv дээ
Yрийн чинь эцэг болсон
Хvний дээд шvv дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болохгvй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваалцах вэ?
Хазайсан газар тэдэнд чинь
Бvvвэй ээж нэмэр болдог юм
Хальтарсан газар тэдэнд чинь
Бvсгvйн хайр тvшиг болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Yvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдддэг юм
Тєгєлдєр их урыг чинь хугалчихвал
Тєрсєн шигээ уруугаа харааад уначихдаг юм
Дээл бvс гоёлтой
Дээрээ малгай хоймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхардаг эрчvvдийг
Янжинлхамууд минь єршєє
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хvvхдvvдийг
Ємєєрч бичсэн шvлгийг минь єршєє
Єєрийн минь биеийг битгий єршєє
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Тєрийн чинь зай эзгvйрнэ
Эр хvнийг та хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл ээ

Monday, May 5, 2008

Ц.Хулан

Элбэрэлийн дээдийг үзүүлэх гэж ижий аав минь наддаа ирсэн
Эгшигийн дээд нь бүүвэй гэж алаг үр минь надад ирсэн
Энхрийллийн дээд нь хүний хань гэж амраг минь надад ирсэн
Энэ ертөнцөд бурхан байдгийг батлах гэж би та нартаа ирсэн