Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Sunday, February 24, 2008

Чамайг би хайрласиймаа


Өөрөөн би хааяа дурлалаар дутаж гансардаг юм болохоор
Өрөөлөөс хүссэнээ авч чадаагүйдээ гунихардаг юм болохоор
Хархан нүдтэй чам шиг л хөвгүүнд сэтгэлээн өгч
Халуунхан сэтгэлээр чинь өөртөө хань болгох гэсэндээ
Чамайг би хайрласиймаа
Дурлалаар дүүрсэн сэтгэлээн өгөх хүнгүйдээ энэ тэрүүгээр цалгиулж
Дулаахан харцны цаана нуугдах хүйтэн үгэнд зүрхээн царцаасан
Хөөрхий нэгэн охины сэтгэлээс зовлон биш жаргал олж харсны чинь хариуд
Хөх тэнгэр шиг хүслийн чинь нууранд сэтгэлээн
Хөвөн цагаан шувуухай болгон хөвүүлэн
Чамайг би хайрласиймаа
Марал одтой үдшийн болзоонд хамт алхаж
Мянган жилд ч мартагдахгүй үгээ хэлэхийг хүсч
Тэр үгийг минь сонсоод чамайг баярлана гэж
Тэвэрт чинь эрхлэн үгэнд чинь сэтгэлээ дулаацуулах гэж
Чамайг би хайрласиймаа

Б.Батзаяагийн шүлэгнээс ишлэв.

Битгий зүрхийг минь хайрлахгүй байж булаа



Битгий зүрхийг минь хайрлахгүй байж булаа
Битгий харцыг минь ойлгохгүй байж ширт
Битгий биеийг минь дулаацуулахгүй байж тэвэр
Битгий сэтгэлийг минь таниагүй байж асуу
Занг минь мэдээгүй байж зөвлөх гэж битгий хичээ
Зүрхийг минь эдгээхгүй байж заавал авах гэж битгий оролд
Өдрийн наранг саран болтол үргэлж битгий намайг уйдаа
Үлгэрийн хан хүү гэж өөрийгөө бодоод
Үргэлж битгий маяглан аягла
Битгий энэ бүхнийг болоогүй байхад нь хий
Би тэгэхэд дургүй бие сэтгэл минь таашаахгүй

Wednesday, February 20, 2008

Тэр чинь үхчихвэл чи яах вэ!


Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Хашгираад ч орилоод ч босож ирэхгүй чив чимээгүй хэвтээд
Хамгийн сүүлийн удаа гээд үнсэж ч амжаагүй байхад чинь
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Ганцаардал гуниг чамайг нөмрөөд л авахын цагт
Гарыг нь тэвэрч суугаад гомдоллох хүн байхгүй
Арга барагдаад шөнийн аниргүйд ганцаар уйлтал чинь
Алгаараа нулимсыг чинь арчих ч хүн байхгүй
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Хариулт үгүй асуултыг хайр үгүй хагацлыг холдуулж
Өдөр бүхэн түүнийгээ ганцаардлаас өмөөрч хайрла
Өөр эмэгтэйгээс биш үхлээс л түүнийгээ харамлаж хайрла



Аавдаа Ц.Хулан



Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд
Санаагаар даанч болохгүй юм ааваа

Бүүвэйт хонгор ижийн минь тухай мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ
Амттай зөөлөн хоёроор баярлуулдаг муу ээжий л минь
Айлын тавагаас чихэр хармаалж шараа болгоно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээнт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгахад
Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар сацлаа өргөж үлддэг.
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж
Аав нар сумын үүзел шиг хааяа дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо норж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаалаа авсан цэрэг шиг
Үр нь хөлөө олтол цоо эрүүл шиг жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг гавьяатан шиг
Сөөг сөөх гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолон шиг
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө
Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганзагадсан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно
Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино
Гайгүй дээ би аавыгаа жаргаана гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний чинь цохилт намайг зэмлэн цохилж
Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг
Хазгайлж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон
Өргөст орчлонд хүү нь бүдчээд уйлж суухын цагтаа
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа


Ижий танаа Ш.Гүрбазар



Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм
Гэлээ ч миний намхан ижий та
Хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая
Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орхын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болхын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж
Би ижийнхээ тухай дуулж ижийнхээ тухай шүлгэлж
Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа
Дуун мөргөлөө өргөж байна ижий минь ээ

Сайхан амарлаа

Манай сургууль 1 сар шахуу амраад би ойрд ер блогоороо орсонгүй. Одоо л нэг жаахан site хэсэж жаал юм сонирхийдөө тэгээд блогтоо бас жаахан ч болов шинэлэг зүйл бичнээ.