Хамгийн сайн найз нөхөд алт эрдэнээс ч үнэтэй.

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад Бодрол төрдөг өө, надад

Tuesday, December 25, 2007

Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

Friday, December 14, 2007

АМЬДРАЛ БА ХАЙР

Алдаж болохгүй мөнгөн аргамж
Хэрэв гарнаас чинь мултарвал
Хэзээ ч эргэж ирэхгүй
Хээрийн зэрлэг шувуухай.
Аавын хүүг дуулуулж жаргаавч
Ээжийн охиныг инээлгэн баясгавч
Аглаг дэлхийг цэцгээр чимэвч
Алтан нарыг үүлээр гоёвч
Үнэн дүрээ гэнэт үзүүлж
Үзүүргүй зовлонгийн ирээр сийчэн
Олон үггүй ширүүн харцаар
Ороолгоод авах дүүжлүүрийн олс оо
Амьдрал гэдэг.
Хайр гэдэг алтан таваг
Ханаж цадамгүй амтат жимс
Нэгэнт таваг чинь хоосорвол
Нэхээд эрээд олдохгүй
Нэгхэн эрдэнийн сувд.
Хаан эзэнд ч, харц ардад ч
Хамгийн суутанд ч, харалган тэнэгт ч
Хэлэлгүй очоод, хийсэн одох
Хорлонтой өвчин, хосгүй жаргал аа
Хайр гэдэг.

Monday, December 3, 2007

Нүднээс минь доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.
Шархадсан баатар шиг шаналан
Дурлалдаа халуурч
Шампалын орон гэж андууран
Чи над дээгүүр явж өнгөрсөн байна
Харцны минь сүүдэрт сэрүүцэж
Халуурахад минь бүлээцэж
Хараа алдарч хайртаа дарлуулсан
Хүүхэн хүний зүрхэн дундуурЧи явж өнгөрсөн байна
Магнайд минь гурван зураас тодорсон нь
Магад, чиний явсан мөр байна
Ихэр саран зүүдэлж үүрээр жинтсэн шөнө
Энэ бас чиний л явсан мөр байна
Балд шунах эрвээхэй шиг
Аалинд согтож
Бүжгийн тэнхим гэж андууран
Бүдэрч босч явсан байна, над дээгүүр
Инээдний минь эгшигт хоргодож
Ихэмсэгт минь татагдаж
Ижил үгүйлж хайр хүлээсэн
Их хүний тархин дундуур явж өнгөрсөн байна, чи
Нүднээс доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.

Wednesday, October 24, 2007

Дадлага хийж байхад

Ижийдээ эрхэлсэн шүлэг


Орчлон ертөнцийг улам яруухан дуулнам би
Орсон борооны ус цэцгийн шилбэн дээр тунаж үлдэхийн цагт
Орчлон ертөнцийг улам ялдамханаар хайрланам би
Орой намрын бороонд цэцгийн шилбэ жиндэхийн цагт

Орчлон ертөнцөд улам ихээр хоргодном би
Одоо биш ч маргааш үүл хөллөн бороо зүсэрнэ гэхээс
Орчлон ертөнцөд улам ихээр шунан дурланам би
Орох борооны түрүүчээр шүлгээ бичнэ гэхээс

Ижийдээ очоогүй хаврын салхины үзүүр жавартай
Энд удаан суувал цас ханзарахыг мартах нь ээ
Эрх хонгор сэтгэл ижийдээ зүүгдэхгүй удахлаар
Ивэлж байгаа ертөнцөөс сүү залгилж сэрээд байна


Нутгийн тоос үнэртүүлж айлчин гийчин буугаад
Нуугьсан зөөлөн яриагаар орон хотыг сонирхоно
Ижий чинь явууллаа гэж идээ сүү задлаад
Энэ тэрийг түгээх нь улам ихээр уяруулна

Маргааш нутаг явлаа ижийдээ очлоо гэхээр
Маргад цагаан саран дагаж хөөрөөд өрөвдөлтэй
Мартаж санасан өдрүүд гэмээ цайруулах гэсэн юм шиг
Манцуйны үнэртэй салхиар даллаж дуудаад уяралтай

Эрдэнийн үрэл шиг замбуулинд амиа хуваасан ижий минь
Ивээлээ ивэлгэн хөхүүлж сүү болгон залгилуулсан юм
Ийм дулаахан өвөрт нь хөлөө жийж суугаад
Ийм яруухан үгээр шүлэг бичих л уяралтай

Өрөл мөндөр замбуулинг улам яруухан дуулнам би
Өвсний үзүүр бөхөлзөөд молрын салхи үнэртэхийг нь ээ
Өдөр өдрийнх нь амгаланг улам ялдамхнаар угтнам би
Өөрийг минь хүн болгосон ижий аав хоёрыг ээ.

Сарны өлмийд мөргөж улам яруухан дуулнам би
Салхин зүг дэргэх морьд тургилах чимээгий нь ээ
Нарны өлмийд мөргөж улам яруухан дуулнам би
Намайг хүн болгосон өрөл замбуулинг яанам бэ

Thursday, September 27, 2007

Зан араншин

Энэ хорвоо дээрх хүмүүс зан аашны хувьд 4 төрөлд хуваагддаг гэнээ. Үүнд:
1. Сангвиник : Өөдрөг үзэлтэй,хурдан шалмаг хөдөлгөөнтэй, харицахад илүү хялбар хүн юм байна, мөн
2.Плегматик:Зовомтгой, сэтгэл хөдлөл багатай, асууж лавлах дургүй, дэг журамтай, шаардлагатай гэсэн зүйлээ л хийдэг.
3. Холерик: Аливаа зүйлийг ноцтой хүлээн авдаг, эрчимтэй үйл ажиллагаатай , яаруу сандруу, эрс шийдвэр гаргадаг.
4. Меленхолик: Савламтгай, мэдрэмтгий, харицахад хэцүү
Энэхүү мэдээллийг анагаахад сурдаг оюутнууд уншиж тогтоож авбал хүмүүстэй харицахад жоохон ч гэсэн нэмэр тустай болов уу.

Өнөөдөр гоё өдөр

би өнөөдөр блогоо орж жаал янзаллаа бүр идэвхи орчлоо заза тэгээд маргаашнаас зөндөө юм бичнээ хэхэ

my zurag

Tuesday, May 1, 2007

Өнөөдөр

Өнөөдөр нээх сонин өдөр байна өө Манай Ээнээ энд дуу дуулаад л Тулгааг налаад л байна за за больё доо

Эрдэм шинжилгээний хурлын үеэр

Monday, April 2, 2007

Хайрын ,,,,,,,

Амьдрал сөнөөгүй байхад нулимсаа бүү урсга
Ахиад олдоно гайгүй чи үзэсгэлэн гоо юм чинь
Ашиг хонжоо хайсан зуурдын тэр чинь мартагдаж
Амраглахыг хүссэн зүрх зөвхөн чамруу тэмүүлнэ
Халаглаад өнгөрөх хорвоогийн ухаарлыг чи олоорой
Хайрийн тансаг сарнайг нулимсаар бүү цэцэглүүл
Бие нас зүс байгаа дээр нь жаргалыг амс хонгор минь
Би хүртэл чамруу тэмүүлэх зүрхний нэг юм шүү

Санууштай

Дуулим энэ хорвоод
Дурлал гэж үгүй бол
Тоост энэ орчлонд
Тоож би төрөхгүй

Thursday, March 22, 2007

Санаж явахад сайхан үгс

Тунгааж бодоогүй юуханд ч
Туйлийн дүгнэлт бүү хий
Тусдаа өөрөө толгойтой учир
Тулгарсан юманд сүүлд дуугар